Пүрэв гарагт Оросын Ерөнхий прокурор “уламжлалт оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлсийг” дээдэлдэг үзэл санаатай нь зөрчилдөж байгаа шалтгаанаар Элтон Жоны ДОХ-той тэмцэх сангийн тус улс дахь үйл ажиллагаанд хориг тавьжээ.
Прокурорын газраас “Элтон Жоны ДОХ-ын эсрэг сан” гэсэн нэртэй хоёр төрийн бус байгууллагад хориг тавьсан бөгөөд эдгээр байгууллагын нэг нь АНУ-д, нөгөө нь Британид бүртгэлтэй байна. Тус хоёр байгууллагыг албан ёсоор “таатай бус байгууллага” гэж тодорхойлсон болохыг мөн мэдэгдэлдээ дурджээ.
Тус сангийн үүсгэн байгуулагч Элтон Жон өмнө нь Оросын эрх баригчдын ижил хүйстнүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг олон нийтэд нээлттэй буруушааж байсан удаатай.
Ерөнхийлөгч Владимир Путин ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхдаг гэсэн мэдэгдлийг үгүйсгэдэг. Харин Орос орныг ялзарч, доройтсон барууны орнуудаас ялгаатай “уламжлалт үнэт зүйлсийг” хамгаалагч хэмээн тодорхойлдог.
“Уран бүтээлч хүн ардчиллыг дэмжигчидтэй хамтарч байвал энэ суртал ухуулга. Харин Элтон Жоны хувьд энэ нь зөвхөн зүгээр нэг суртал ухуулга биш, Оросын эсрэг суртал ухуулга” гэж прокурорын газраас албан ёсны “Telegram” сувагт нийтэлсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.
Мөн төрийн бус байгууллагуудыг “уламжлалт үнэт зүйлсийг гутаан доромжилж, нийгмийн хурцадмал байдлыг хурцатгах зорилготой барууны хамтын нийгэмлэгээс явуулж буй мэдээллийн кампанит ажилд идэвхтэй оролцдог” гэж буруутгаад, тус санг “уламжлалт бус бэлгийн харьцаа, барууны гэр бүлийн загвар, хүйс солих мэс засал”-ыг сурталчилж байгааг шүүмжилсэн байна.
Түүнчлэн “Элтон Жоны ДОХ-ын эсрэг сан”-г Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааных нь төлөө “Оросыг гутаан доромжилж буй” барууны кампанит ажилд оролцсон гэж буруутгажээ.
Тус сан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ЛГБТК+ хүмүүсийг гутаан доромжлохтой тэмцэх, ДОХ-ын тархалтыг зогсоох чиглэлээр дэлхийн 95 оронд хэрэгжүүлж буй 3,100 гаруй төслийг дэмжих зорилгоор 600 гаруй сая ам.доллар цуглуулсан талаар цахим хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Элтон Жоны ДОХ-той тэмцэх сан,