АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоосны дараа Европын холбооны удирдагчид батлан ​​хамгаалах зардлаа нэмэгдүүлж, Киевт үзүүлэх дэмжлэгээ дахин баталгаажуулах зорилгоор өнөөдөр Брюссельд цуглаж байна.

Дээд хэмжээний уулзалтад Европын холбооны 27 орны удирдагчид болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский оролцоно.

Өнгөрсөн долоо хоногт Зууван танхимд өрнөсөн ширүүхэн маргааны дараа Европын орнууд Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ дэлхий дахинд батлан харуулах нь дээд хэмжээний уулзалтын хамгийн гол зорилго юм.  

Хэдийгээр Европын холбооны орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ баталгаажуулахаар төлөвлөж байгаа ч АНУ-ын тусламжийг бүрэн нөхөж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна. НАТО-ийн мэдээлснээр өнгөрсөн жил Украины холбоотнуудаасаа хүлээж авсан цэргийн тусламжийн 40 гаруй хувийг Вашингтон дангаараа бүрдүүлжээ.

Зеленьский дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирснийхээ дараа Европын удирдагчдын Украинд үзүүлж буй “хүчтэй дэмжлэг”-т талархал илэрхийлэв. “Энэ бүх хугацаанд, мөн өнгөрсөн долоо хоногт та бүхэн бидэнтэй хамт байсан. Та бүхний ачаар бид ганцаараа биш гэдгээ мэдэрч байна” гэж тэрээр хэлсэн байна.

Уулзалтаар хөндөгдөх дараагийн чухал асуудал бол Орос улс ЕХ-ны улс руу довтлох вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй батлан ​​хамгаалахын бодлого шийдвэрүүд байх юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Орос улс бүх Европт заналхийлж байгааг онцлоод, Франц улс цөмийн зэвсгийн хамгаалалтаа өргөжүүлэх талаар холбоотнуудтайгаа хэлэлцэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Мөн мягмар гарагт Германы дараагийн засгийн газрыг байгуулахаар зорьж буй улс төрийн намууд батлан ​​хамгаалахын зардлаа олон тэрбум еврогоор нэмэхийн тулд зээлийн хязгаарыг сулруулахаар тохиролцсон.

Түүнчлэн ЕХ-ны гүйцэтгэх байгууллага болох Европын Комисс тивийн батлан ​​хамгаалахад зориулж 800 тэрбум евро, ЕХ-ны засгийн газруудад зээл олгох зорилготой 150 тэрбум еврогийн саналыг танилцуулаад байгаа.

Пүрэв гарагт Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен “Энэ нь гишүүн орнуудад цэргийн зардалд илүү их санхүүгийн орон зай олгож, Европын түвшинд хамтарсан худалдан авалт хийх боломжийг олгох зорилготой” гэж мэдэгдэв. “Хамгийн чухал нь Украинд ашигтай байх явдал юм гэж тэрээр хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Европын холбоо, #УКраин,