“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирлээ. Тэрбээр Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын холбогдох сайд нартай уулзахаар төлөвлөжээ.

Түүний айлчлалаар Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд хийгдсэн яриа хэлэлцээр, цаашдын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэхээр хүлээгдэж байна.

Саймон Тротт “Рио Тинто”-д 20 гаруй жил ажилласан бөгөөд төмрийн хүдэр, уран, борат, очир эрдэнийн зэрэг бизнесийн салбарт удирдах албан тушаал хашиж байжээ. Тэрээр өмнө нь тус компанийн хамгийн том бизнесийн нэг болох Төмрийн хүдрийн группийг удирдаж байсан бөгөөд өнгөрсөн жил “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Тус групп нь жилд 320 сая тонн орчим төмрийн хүдэр олборлон борлуулдаг бөгөөд Австралийн Баруун Австралид уурхай, төмөр зам, боомт, логистикийн нэгдсэн сүлжээ бүхий томоохон үйл ажиллагаа явуулдаг байна.

Харин Гүйцэтгэх захирлаар ажиллах болсон хугацаандаа Саймон Тротт зэс, лити зэрэг эрэлт өндөртэй түүхий эдийн төслүүдийн хөгжил, хөрөнгө оруулалтад анхаарч байгаа аж.

Тэрээр “Рио Тинто”-гийн Оюу толгойн төслийн гол удирдлагын түвшний төлөөлөл болохын хувьд цаашид Монголын Засгийн газар болон холбогдох талуудтай ойр ажиллах юм.

#онцолсон, #Рио Тинто, #Саймон Тротт,