Орос Украинд түрэмгийлсний гурван жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөргөлдөөнийг дуусгахад уриалсан тогтоол баталсан.
Тэгвэл санал хураалтын үеэр АНУ хоёр ч удаа Оросын талд орсон нь Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа дайны талаарх байр сууриа өөрчилснийг онцолсон явдал боллоо.
Эхлээд хоёр улс Москвагийн бүрэн хэмжээний түрэмгийллийг буруушааж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих тухай Европын орнуудын боловсруулсан тогтоолын төслийг эсэргүүцсэн байна.
Дараа нь тэд АНУ-аас санаачилсан, Оросыг шүүмжилсэн утга агуулгагүй ч мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан тогтоолын төслийг дэмжжээ.
Энэ нь Трампын засаг захиргааны үед АНУ-ын Европын орнуудтай тогтоосон уламжлалт дипломат харилцаа болон Европын аюулгүй байдлын төлөөх урт хугацааны амлалт нь эргэлзээтэй байдалд орсныг тодорхой харуулсан үйл явдал болсон байна.
Даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблей (UNGA) Европын төслийг баталсан. Тогтоолыг ассамблейн 93 гишүүн дэмжсэн бол АНУ, Орос, Израил, Хойд Солонгос, Судан, Беларусь, Унгар болон бусад 11 улс эсэргүүцэж, 65 улс түдгэлзжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөн Украиныг дэмжсэн өөрчлөлтийг оруулсны дараа АНУ-ын тогтоолыг баталсан байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #нүб, #ОРос, #Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557