Улаанбаатар хотод “Талын салхи-2026” олон улсын мото наадам энэ сарын 6, 7-ны өдрүүдэд болж байна. Тус наадмыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээ “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор болж байна.

Наадмын хүрээнд сайн үйлсийн хандивын аян өрнүүлж, хүүхдийн эрүүл мэндэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулан хөрөнгө босгохоор төлөвлөжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр Монгол Улсын 70 гаруй мото клубын 3800 орчим мотоцикл сонирхогч оролцож байгаа бөгөөд БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ болон Малайз зэрэг улсын мото сонирхогчид хүрэлцэн иржээ.

Наадамд оролцогчид өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд цугларч, нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа нэгдсэн цуваагаар хөдөлсөн байна. Моточдын цуваа Д.Сүхбаатарын талбайгаас эхлэн Улсын их дэлгүүр, Баруун дөрвөн зам, Таван шар, 22-ын товчоо чиглэлээр явж, “Говь ресорт” спорт цогцолборт хүрчээ.

“Талын салхи” олон улсын мото наадам нь мото спорт, аялал жуулчлалыг сурталчлахын зэрэгцээ мото сонирхогчдыг нэгтгэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Наадмын үйл ажиллагаа маргааш хүртэл үргэлжлэх бөгөөд урлаг, соёлын тоглолт, мото үзүүлбэр болон олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #талын салхи,