Гэрэл зургийг MPA.mn
Булган аймаг, Хангал сум Хялганат багийн "Сэлэнгэ мөрний гүүр" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 132 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км, ангийн байрлалаас зүүн урд зүгт 3 км/-т. Улаанбаатар хотоос Хялганат сумын чиглэлд 8 хүн, 2 автомашинтай амарч яваад, "Сэлэнгэ" мөрний усанд сэлэхээр ороод 4 хүн нь хөл алдаж юмнаас зүүгдсэн байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход, эргээс 8 метрийн зайтай голын усанд иргэн Ж/23 настай, эрэгтэй/, М /23 настай, эрэгтэй/, М /22 настай, эрэгтэй/, Ц/эрэгтэй, 22 настай/ 4 иргэнийг ажиллан моторт завиар аюулгүй газар эсэн мэнд гаргасан.
Иймд, иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна. Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

#Сэрэмжлүүлэг, #гол усны осол,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3583