Эрчим хүчний сайд Б.Найдалаа Орхон аймагт ажиллах үеэрээ Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэн Н.Болдынд зочиллоо.
16 ширхэг нарны панель ашиглан эрчим хүч, дулааны хэрэглээгээ хангаж буй тус айл нь 10.2 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 10 кВт-ын инвертер, 10 кВт.ц багтаамжтай батарей хуримтлуур бүхий системийг саяхан суурилуулжээ.
34.5 сая төгрөгийн өртөгтэй энэхүү систем нь жилд дунджаар 18,000 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд “Мичид электро” компани суурилуулсан байна.

Яргуйт багт саяхан эрчим хүч тасрахад цахилгаантай байсан талаараа Н.Болд хэлэв. Тэднийх 160 ам метр байшинтай бөгөөд хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа системд нийлүүлэхээр “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгуулжээ. Тус компанийн Эрдэнэт салбарт тархмал эх үүсгүүртэй хэрэглэгч 32, Архангай салбарт дөрөв, Булган, Өвөрхангай салбарт тус бүр хоёр, Хархорин салбарт нэг бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн гуравтай нь гэрээ байгуулаад буй юм байна.
Сайд Б.Найдалаа “Монгол Улс өргөн уудам нутагтай тул тархмал эх үүсвэр ашиглах бодлого баримталж байгаа. Эрчим хүчний сүлжээнд ямар нэгэн доголдол гарвал айл өрхүүд эх үүсвэр, батарейгаа ашиглан хэрэглээгээ найдвартай хангах нь чухал. Гагцхүү системд эрчим хүч нийлүүлж мөнгө олох нь гол бус юм. Үүнийг бизнес гэж харвал буруу болчихно. Айл өрхүүд илүүдэл эрчим хүчээ нийлүүлээд эхэлбэл сүлжээнд ирэх ачаалал, уялдааг яаж тохируулах вэ гэдэгт анхаарах шаардлага бий” гэлээ гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.