Пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский тагнуулын мэдээллээс иш татан Орос улс Хойд Солонгосоос 10,000 цэрэг авчирч, дайнд тулалдуулахаар бэлтгэж байгаа талаар мэдэгдэв.

Зеленьский тагнуулын мэдээлэлд үндэслэн Хойд Солонгосын тодорхойгүй тооны цэрэг аль хэдийн Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт ирсэн гэж Брюссельд ЕХ-ны удирдагчидтай хэлэлцээр хийснийхээ дараа мэдэгджээ. 

Тэрээр Хойд Солонгосын 10,000 орчим цэргийг бидний эсрэг байлдуулахаар бэлтгэж байгааг бид мэднэ гэж нэмж хэлсэн байна. 

Зеленьскийн хэлснээр Хойд Солонгосын цэргүүдийн бүрэлдэхүүнд хуурай замын хүчин болон бусад тактикийн бүлгүүд багтаж байгаа аж. 

Энэ бол дэлхийн хэмжээний дайн дэгдэх эхний алхам гэж тэрээр анхааруулаад, Иран улс мөн Оросыг нисгэгчгүй онгоц, пуужингаар дэмжиж байгааг тэмдэглэжээ.

Түүнчлэн Зеленьский Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “дайчилгаа зарлахаас айж” байгаа учраас Хойд Солонгосын цэргүүдэд “найдлага тавьж” байгаа гэж хэлсэн байна. 

Украины удирдагч Брюссельд болсон ЕХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон НАТО-ийн Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалтад хоёуланд нь оролцож, дайныг зогсоох ялалтын төлөвлөгөө”-гөө танилцуулсан юм.

Тэрээр дайныг дуусгах санаачилгадаа дэмжлэг хүсэх зорилгоор энэ сарын эхээр Вашингтон, Парис, Берлин, Ром, Лондон зэрэг барууны нийслэлүүдээр зочилсон билээ.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Украины дайн, #Хойд солонгос,