Хятад улс Ирантай хэлэлцээ хийж, нефть болон Катарын шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж буй хөлгүүдийг Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байна.
Цэргийн ажиллагаа долоо дахь хоногтоо үргэлжилж байгаа энэ үед дэлхийн эрчим хүчний тээврийн хамгийн чухал замын нэг болох Ормузын хоолой бараг хаагдаж, нефть болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь саатах эрсдэл үүсээд буй.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ойрхи Дорнодын эрчим хүчний нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай, Ирантай харьцангуй найрсаг харилцаатай Хятад улс Тегеранаас уг хоолойгоор дамжин өнгөрөх хөлгүүдийн хөдөлгөөнийг саатуулахгүй байхыг шахаж байгаа аж.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс нефтийнхээ ойролцоогоор 45 хувийг энэ хоолойгоор дамжуулан авдаг байна.
Мөргөлдөөн эхэлснээс хойш нефтийн олборлолт тасалдсаны зэрэгцээ Иран Персийн булангийн эрчим хүчний байгууламж болон Ормузын хоолойгоор явж буй хөлгүүд рүү довтолж эхэлснээр түүхий нефтийн үнэ 15 хувиар өсөөд байна.
Ираны пуужингийн довтолгоонууд Кипр, Азербайжан, Турк зэрэг хол бүс нутагт хүртэл хүрч, дэлхийн зах зээлийг тогтворгүй болгож, томоохон эдийн засагтай улсууд инфляцын эрсдэлийг анхааруулж эхэллээ. Одоогоор нефтийн 300 орчим танкер Ормузын бүсэд саатсан хэвээр байна.
Иран энэ долоо хоногийн эхээр АНУ, Израил, Европын орнууд болон тэдний холбоотнуудын хөлгийг хоолойгоор нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн боловч уг мэдэгдэлд Хятадын талаар дурдаагүй юм.
Эх сурвалж: Reuters

#иран, #Ормузын хоолой,