Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Монголчууд өөрсдөө бие даан эрхлэн гаргасан анхны хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг” сонины тэргүүн дугаар хэвлэгдэн гарсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 

Хараат бус, ёс зүйгээ эрхэмлэсэн, мэргэжлийн, чөлөөт хэвлэл бол ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс билээ. 

Хэвлэлийн эрх чөлөөг дордуулсан “Албаны нууц” гэх дардсаар олон нийтийн мэдэх эрхэд хаалт тавьж, авлига, хулгайгаа халхавчилдаг шударга бус тогтолцоог цэгцлэхээр Засгийн газар зорин ажиллаж байна. 

Шийдвэр гаргах түвшинд иргэдийн дуу хоолойг хүргэж, нийгэмд шударга үнэний гэрэл гэгээг тусгаж буй хэвлэл мэдээллийн салбарынханд Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Ерөнхий сайд Г.Занданшатар

#онцолсон, #Ерөнхий сайд Г.Занданшатар, #Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ой,