Сангийн сайд З.Мэндсайхан Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахгүй, Баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэх Засгийн газрын байр суурь хэвээр байгааг мэдэгдлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр Төрийн ордонд мэдээлэл өгөхдөө “Хэрэв гурван их наяд төгрөгийн ногдол ашиг орж ирвэл Хуримтлалын санд төвлөрүүлнэ. Үүнээс нэг их наяд төгрөгийг ипотекийн зээл, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах Засгийн газрын бодлого хэвээр байгаа.

Гурван их наяд төгрөгийг эдийн засагт бэлнээр тараавал инфляц 2-3 хувиар өсөж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй байна.

Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байгаа ч Засгийн газрын бодлого өөрчлөгдөөгүй. Ногдол ашгийг эхлээд олж авах нь чухал. Хэрэв бэлэн мөнгө тараахаар шийдвэл Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ийм хуулийн төслийг Засгийн газар өргөн барихгүй” гэлээ.

Ийнхүү Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд шууд олгох бус, Хуримтлалын санд төвлөрүүлэх байр суурьтай байгаагаа Засгийн газар дахин илэрхийллээ.

#live, #Сангийн сайд З.Мэндсайхан,