Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дараагийн удирдагчийг сонгох үйл явцад АНУ оролцох ёстой гэж мэдэгдлээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей агаарын цохилтод өртөн амь үрэгдсэний дараа тус улсын шинэ удирдагчийг сонгох асуудал эхний шатандаа явж байгаа аж. Хаменейн хүү Можтаба Хаменей эцгийнхээ халааг авах магадлал бага гэж үзэж байгаагаа Трамп илэрхийлжээ. 

“Ирээдүйд Ираныг удирдах хүнийг сонгох үйл явцад бид оролцох ёстой. Тэгж байж таван жил тутамд дахин дахин ийм мөргөлдөөн үүсэхгүй. Бид Ираны ард түмэн, улс оронд сайн нөлөө үзүүлэх удирдагчийг хүсэж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 
Түүнчлэн Иракт баазтай курд бүлгүүдийг Ираны баруун бүсэд довтлох боломжийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. “Хэрэв тэд ийм алхам хийхийг хүсвэл би бүрэн дэмжинэ” хэмээн Трамп хэлсэн байна. 

АНУ болон Израилийн Иранд хийж буй довтолгоо эхэлснээс хойш зургаа дахь хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд мөргөлдөөний улмаас Ойрхи Дорнодын бүс нутагт тогтворгүй байдал улам нэмэгдээд байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #иран,