Их хотын иргэдийн салшгүй хэрэгцээ нь нийтийн тээвэр билээ. Улаанбаатар хотын орчин цагийн нийтийн тээврийн үйлчилгээ 1925 оноос эхлэн хөгжжээ. Өдгөө 100 жилийн түүхтэй энэ салбарт үе шаттай шинэчлэл хийгдсээр байна. Ирэх жилүүдэд нийтийн тээврийн салбарт дүүжин замын тээвэр, трам, метрог нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хийж, төлбөрийн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө нь нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлж байна. Ингэснээр орлого нэмэгдэж байгаа. 2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдсэн. Харин энэ оны эхний хоёр сарыг өмнө жилийн мөн үетэй харьцуулахад орлого 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчийн тоо 8.5 хувиар нэмэгдсэн тооцоотой байна.

1925 оны долоодугаар сарын дундуур “Улсын тээх газар”-ыг байгуулж байсан нь Монголын анхны механикжсан нийтийн тээврийн эхлэл байлаа.

1929 он. Хотын хүн ам өсөж, тэлэхийн хэрээр хотын доторх иргэдийг зөөвөрлөхөд автомашиныг хэрэглэх шаардлага гарчээ. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Монголтрансын 1929 оны аравдугаар сарын 31-ний өдрийн хурлаар Улаанбаатар- Амгаланбаатарын хооронд өдөр тутам 2 машин 5 удаа явж зорчигчдыг зөөх болсноор хотын дотор зорчигсдод зориулсан авто тээвэр үүсжээ. 1933 оноос тогтмол хоёр чиглэлийн замаар автобус хүн зөөж эхлэв. Их дэлгүүрээс Амгалан, Гандангаас Зүүн дэнжийн нисэх онгоцны буудал хүртэл, өдөрт тогтоосон хэдэн цагийн завсарлагатайгаар явах болов. Тухайн үед автобусны суудлын үнэ 20-40 мөнгө байжээ.

1959 наймдугаар сарын 12. Сайд нарын зөвлөлийн 332 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автобус, такси, моторын баазыг автобусны бааз, такси бааз болгон салгаж, аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахаар тогтоожээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил,