Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ болон Израилын Иранд хийж буй дайныг зогсоох саналыг Тегеран судалж байгаагаа илэрхийллээ. Зуучлагчаар дамжуулан хүргүүлсэн Вашингтоны дэвшүүлсэн энэхүү саналд Ираны баяжуулсан ураны нөөцийг устгах, баяжуулалтыг зогсоох, баллистик пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах болон бүс нутгийн холбоотнуудыг санхүүжүүлэхээ болих гэсэн 15 заалтыг тусгажээ.
Ираны зүгээс АНУ-тай шууд бус, харин зуучлагчаар дамжуулан хэлэлцээ хийж байгааг онцлоод энэхүү саналд Ливаны байр суурийг заавал багтаах ёстой гэсэн шаардлагыг илэрхийлж буй.
Үүний зэрэгцээ АНУ-ын Төв командлалын командлагч, адмирал Брэд Купер Ойрхи Дорнодын энэхүү ажиллагааны хүрээнд Иран дахь 10,000 гаруй байг онож, тус улсын тэнгисийн цэргийн томоохон хөлөг онгоцнуудын 92 хувийг устгасан гэж мэдээлэв.
Вашингтоноос Иранд энхийн санал хүргүүлсэн тухай мэдээлэл гарсны дараа дэлхийн хөрөнгийн зах зээл сэргэж, газрын тосны үнэ буурлаа. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж буй дайныг дипломат замаар шийднэ гэсэн найдвар байгааг харуулж байна гэж ажиглагчид онцолж буй.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Дэлхий илүү том дайны ирмэг дээр ирээд байна. Одоо хурцадмал байдлыг зогсоож, дипломат аргаар урагшлах цаг болсон" хэмээн уриаллаа.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3558