Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Франц улс Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах ажиллагааны хүрээнд нисэх онгоц тээгч хөлгийг Улаан тэнгис рүү илгээлээ. Үүний сацуу тэд Ойрхи Дорнодын зөрчил дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг зогсоохын тулд харилцан буулт хийхийг Вашингтонд ч, Тегеранд ч уриалав. Ормузын хоолойн бүслэлт үргэлжилж байгаа нь дэлхийн эдийн засагт учруулах хохирлыг улам гүнзгийрүүлж байгаа тул энэ байдал удаан сунжрах боломжгүй гэдгийг Францын эрх баригчид онцолсон байна.
Францын армийн мэдэгдсэнээр, "Шарль де Голль" нисэх онгоц тээгч хөлөг Улаан тэнгисийн өмнөд хэсгийг чиглэн хөдөлсөн аж. Ийнхүү хөлөг илгээж буйнхаа хариуд Франц Тегеранаас цөмийн материал, пуужин болон бүс нутгийн асуудлаар америкчуудтай хэлэлцээ хийх амлалт авах, харин АНУ-ын зүгээс Ормузын хоолойн бүслэлтээ цуцлах харилцан тохиролцоонд хүрэхийг санал болгож байгаа юм. Ийнхүү тохиролцсон нөхцөлд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх цувааг хамгаалах олон улсын хүчнийг байршуулах боломжтой аж.
Франц, Их Британи зэрэг улс Ойрхи Дорнодын зөрчилд шууд оролцох боломжгүйгээ илэрхийлж, нөхцөл байдал тогтворжсоны дараа харин Ормузын хоолойн тээврийг сэргээх төлөвлөгөөн дээр ажилласаар байгаа юм.
Европын орнуудын хувьд Ойрхи Дорнодын зөрчлөөс үүдэж буй газрын тосны үнийн өсөлт томоохон сорилт болж байна. Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүслэлтийн ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхгүй байна хэмээн Европын орнуудыг эрс шүүмжилсээр ирсэн. Тиймээс энэ алхам нь Вашингтонтой харилцаагаа зөөлрүүлэх, мөн эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалах оролдлого байж болохыг шинжээчид онцоллоо.
Эх сурвалж: Reuters

#Франц, #Улаан тэнгис, #Ормузын хоолой,