Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс танилцуулсан тайланд дурдсанаар, дэлхийн нийт өрийн хэмжээ энэ оны гуравдугаар сарын эцэс гэхэд 353 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болж байна. 

Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид АНУ-ын Төрийн сангийн бондоос татгалзаж, багцаа төрөлжүүлж эхэлснийг мөн тайланд онцлов. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн Глобал зах зээл, бодлогын газрын захирал Эмре Тифтикийн мэдэгдэж буйгаар, хөрөнгө оруулагчдын зүгээс Япон болон Европын Засгийн газрын бондыг сонирхох нь нэмэгдэж байгаа аж. 

Дэлхийн нийт өр энэ оны эхний улиралд 4.4 их наяд ам.доллароор нэмэгдсэн нь 2025 оны дунд үеэс хойш хамгийн хурдан өссөн үзүүлэлт болсон бөгөөд  үүнд Вашингтоны зээл, БНХАУ-ын санхүүгийн бус корпорацууд, тэр дундаа төрийн өмчит компаниудын өр мөн огцом өссөн нь нөлөөлжээ. 

Дэлхийн нийт өр эдийн засгийн гарцын 305 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ харьцаа хөгжингүй орнуудад буурах хандлагатай байгаа ч хөгжиж буй орнуудад тогтвортой өссөөр байгаа юм. 

Цаашид хүн амын насжилт, батлан хамгаалах зардал, эрчим хүчний болон кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын хэрэгцээ Засгийн газар болон корпорацуудын өрийг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон,