Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Хантавирусийн халдвар дэгдсэн хөлөг онгоц Испанийг чиглэн хөдөллөө. Уг онгоцон дээрээс хүнд өвчтэй хоёр, тэдний ойрын хавьтал болсон нэг гээд нийт гурван хүнийг тусгай онгоцоор авсны дараа тэд ийнхүү Испани руу хөдөлж байгаа юм. Одоогийн байдлаар уг вирусийн улмаас Нидерландын хоёр иргэн, Германы нэг иргэн амиа алдаад байгаа бол нийт найман хүн халдвар авсан байж болзошгүй байна. 

Испанийн эрх баригчдын мэдээлснээр, Тенерифе боомтод ирсний дараа хөлгийн зорчигч гадаад иргэдийг эх оронд нь буцаах бол Испанийн 14 иргэнийг Мадрид дахь цэргийн эмнэлэгт 45 хоногийн турш тусгаарлахаар төлөвлөж байна. Одоо хөлөг дээр үлдсэн зорчигчид амны хаалт зүүж, зай барих зэргээр аюулгүй байдлаа хамгаалж байгаа бөгөөд хөлгийн ахмад нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл өгч буй.

ДЭМБ болон мэргэжилтнүүдийн онцолж буйгаар,  хантавирус нь “Ковид-19”, эсвэл бусад томуутай адил агаар дуслын замаар амархан халдварладаггүй, харин нэг газар удаан хугацаанд амьдрах зэрэг маш ойр харилцаатай хүмүүст дамждаг байна. Ташрамд, энэхүү хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 1-нд Аргентины өмнөд хэсгээс хөдөлж, Атлантын далайн алслагдсан арлуудаар аялсан бөгөөд энэ замд хантавирусийн халдвар илэрчээ. 

Эх сурвалж: Reuters 

#Хантавирус,