Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Нью-Йорк хотын холбооны шүүгч Кеннет Карас санхүүч асан, бэлгийн мөлжлөгийн хэрэгт буруутгагдаж байсан Жеффри Эпштейний бичсэн гэгдэх амиа хорлохын өмнөх зурвасыг олон нийтэд ил болголоо.
2019 оны наймдугаар сард Манхэттэн дэх шоронд нас барсан Эпстиний үхлийг тухайн үед амиа хорлолт гэж дүгнэж байсан юм. Шар өнгийн тэмдэглэлийн цаасан дээр сараачиж бичсэн уг зурвасыг түүнтэй нэг өрөөнд хоригдож байсан Николас Тартаглионе олсон гэж мэдүүлжээ. Тартаглионегийн өмгөөлөгчид уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд "The New York Times" сонины хүсэлтээр шүүгч Карас олон нийтэд ил болгох шийдвэр гаргасан байна.
Зурваст "Тэд намайг сар гаруй шалгасан ч юу ч олсонгүй!!! Тиймээс 15 жилийн өмнөх хэргүүдийг сөхлөө. Баяртай гэж хэлэх цагаа өөрөө сонгох нь таашаал юм. Намайг уйлж орилоосой гэж тэд хүсээ юү?" гэсэн үгсийг тэрбээр бичсэн байжээ.

Шүүгч Карас уг зурвасыг шүүхийн баримт бичгийн төрөлд хамаарах тул олон нийт мэдээлэл авах эрхтэй гэж үзсэн байна. Гэвч зурвасыг Эпштейн өөрөө бичсэн, эсэхийг яг таг нотлох аргагүй байгаа юм. Сонирхолтой нь, уг зурвасыг өмнө нь холбооны мөрдөн байцаагчид огт хараагүй, мөн Хууль зүйн яамнаас гаргасан баримт бичгийн жагсаалтад ч уг зурвас багтаагүй байжээ.
Эпштейийг насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэргээр анх 2008 онд баривчилж байсан бол 2019 оны долоодугаар сард Нью-Йорк болон Флорида мужид насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр дахин баривчилж шалгасан юм.
Эх сурвалж: Reuters

#Жеффри Эпштейн, #зурвас,