Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ойрхи Дорнодын дайныг зогсоох талаар АНУ-аас ирүүлсэн энхийн саналыг Иран улс хэлэлцэж байгаагаа мэдэгдлээ. Уг санал нь нэг талаас дайныг албан ёсоор зогсоох зорилготой ч нөгөө талаас Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, Ормузын хоолойг эргэн нээх зэрэг шаардлагуудыг хөндөж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа сүүлийн 24 цагийн хугацаанд маш үр дүнтэй хэлэлцээ хийсэн тул тохиролцоонд хүрэх бүрэн боломжтой гэж мэдэгджээ.
Мөн зуучлагч талуудын мэдээлснээр, талууд мөргөлдөөнийг албан ёсоор зогсоох санамж бичигт гарын үүсэг зурж магадгүй бөгөөд энэхүү баримт бичиг батлагдвал дараагийн 30 хоногийн хугацаанд Ормузын хоолойг чөлөөлөх, АНУ-ын хоригийг цуцлах, Ираны цөмийн хөтөлбөрт хязгаарлалт тогтоох зэрэг нарийвчилсан хэлэлцээг эхлүүлэх суурь болох аж. Гэсэн ч Ираны парламентын хэвлэлийн төлөөлөгч Эбрахим Резаи уг саналыг бодит хэлэлцээ биш, Америкийн хүсэл жагсаалт хэмээн тодорхойлж байна.
Үүний зэрэгцээ энхийн хэлэлцээр байгуулах магадлалтай тухай мэдээлэл гарснаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 11 хувиар буурч, баррель нь 98 ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Иран АНУ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567