Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Австрали улс шатахууны нөөцөө нэмэгдүүлэх, мөн Засгийн газрын өмчит байнгын нөөц бүрдүүлэхэд зориулан 10 тэрбум австрали доллар буюу 7.22 тэрбум ам.доллар зарцуулах болсныг Ерөнхий сайд Энтони Албанез мэдэгдлээ. Энэ хөрөнгөөр тэд нэг тэрбум орчим литр шатахууны нөөц бүрдүүлснээр ирээдүйд гарч болзошгүй нийлүүлэлтийн саатлаас хамгаалах юм.

Шатахууныхаа 80 орчим хувийг импортоор авдаг тус улсад Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас хомсдол үүсээд байгаа бөгөөд одоогоор 30 хоногийн нөөцтэй байгаа юм. Гэвч энэ нөөц нь зөвхөн хувийн компаниудын эзэмшилд байгаа аж.  Энэхүү багц арга хэмжээний 3.2 тэрбум австрали долларыг дизель болон онгоцны түлшний урт хугацааны нийлүүлэлт, хадгалалтад зарцуулах бол 7.5 тэрбум австрали долларыг шатахуун болон бордооны хадгалалт, нийлүүлэлтийг санхүүжүүлэхэд зориулах юм байна. 

Эрчим хүчний сайд Крис Боуэний онцолж буйгаар,  энэхүү шийдвэр нь үндэсний эрчим хүчний тусгаар тогтнолыг хамгаалах чухал алхам аж. 

Эх сурвалж: Reuters 

#Австрали,