Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “бүрэн эрхийн хугацаа 4 жил” гэж заасан байдаг. Харин Монгол Улсын Үндсэн хууль-д “6 жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөж байна уу? гэдэг асуудлаар маргаан үүссэн талаар ҮХЦ мэдээлжээ. Тодруулбал,
Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна гэж мэдээлжээ.
Энэ талаар Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл:
"Манай нам УИХ-ын хуралдаанд орохгүй байгаа нь маш зөв болжээ!
Эрх барьж байгаа МАН-ын зохион байгуулалттай гэмт бүлгүүдийн тэмцэлийг монголчууд хараад бүр шоконд орж байна. Мафитай кино цаашаа л болжээ!
Манай нам УИХ-ыг мафийн бүлгүүдийн зодооны индэр болгохоос хамгаалж байжээ! Зөв! Тэвчээртэй байгаарай, гишүүд ээ!" гэж "жиргэжээ".

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3558