21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн ажлын томилолт Говь- Алтай аймагт үргэлжлэв. 
Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн болон улсын 96 байгууллагын 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн 57 мянга гаруй иргэнд хүргэж байна. 

Говь-Алтай аймгийн ард иргэдийн дундаж наслалт 73.1 байна. Эмэгтэйчүүдийнх нь 77.3 байгаа бол эрчүүдийн дундаж наслалт 68.3 байна. 

Аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын эхний гурван шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар болон осол гэмтэл орж байна. Сүүлийн жилүүдийн дунджаар жил бүр зүрх судасны өвчний улмаас 120-130, хорт хавдрын шалтгаантайгаар 90 орчим хүн нас барж байна. Өнгөрсөн онд хорт хавдрын 121 шинэ тохиолдол бүртгэгдэж, 65 хүн уг өвчний улмаас нас барсан. Өнөөдрийн байдлаар 676 хүн манай аймагт хорт хавдартай гэж оношлогдоод байгаа гэдэг мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун танилцуулав. 

Хавдрын өвчлөлийг эрхтнээр нь авч үзвэл элэгний хавдар 39, ходоодны хавдар 20, уушгины хавдар 10, улаан хоолойн хавдар 8, бүдүүн гэдэсний хавдар 6 тохиолдол бүртгэгджээ. 
Мөн зүрх, судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгаа бөгөөд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, архаг өвчний хяналт сул байх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд онцлов. Үүнээс гадна осол гэмтлийн шалтгаант өвчлөл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байгаа тул зам тээврийн осол, ахуйн осол, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдлаа.

Орон нутаг, эрүүл мэндийн байгууллагаа дэмжиж хамтран ажиллах нь тухайн орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд маш чухал эерэг нөлөөг үзүүлдэг гэдгийг цөөнгүй аймгийн жишээ харуулж байна гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Говь алтай аймаг жил бүрийн төсөвтөө 1.7 тэрбум төгрөгийг суулгаж Нэгдсэн эмнэлгийнхээ урсгал зардлыг төлдөг нь орон нутгийн эмнэлэг тусламж, үйлчилгээндээ төвлөрч ажиллах боломжийг бүрдүүлдэг ийм жишгийн тогтоосон аймгуудын удирдлагуудад Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийлэв.  Үүнээс гадна Говь-Алтай аймгийн удирдлага нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлд анхаарч тогтмол ажиллаж өнгөрсөн жилийг Эрүүл мэндийг дэмжил жил болгосон нь үр дүнгээ өгч хавдрын болон осол гэмтлийн шалтгааант нас баралтыг бууруулсан бодит үр дүнг үзүүлжээ. 

Говь-Алтай аймгийн 14 сум шүдний кабинеттэй болсон байна. Гол нь хүний нөөц, эмчийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ заавал эмчтэй байх шаардлагагүй бөгөөд цөөн тооны эмчийг сумдын дунд ажиллуулж болох зэрэг чиглэл өгч эрүүл мэндийн байгууллагын сайн менежерийн ур чадвар чухал гэв.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛИЙГ 30 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛНА 

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, Монгол Улс даяар хэрэгжих төслийн хүрээнд барьж байгуулах бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангана. Төсөл 2026–2028 онд хэрэгжихээр төлөвлөөд байна.
Мөн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэхээр батлагдсан гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн аймгийн эмч, ажилтнуудтай уулзах үеэрээ хэлэв.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих энэхүү төсөл нь аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, орчин нөхцөлийг сайжруулах зорилготой. Ингэснээр сэргийлж болох нас баралт, харвалт, шигдээс, гэмтэл болон яаралтай түргэн тусламжийг дараагийн шатанд гаргах юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Орон нутгийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ бодлогыг хариуцлагатай хүлээн авч, хэрэгжилтэд нь идэвхтэй оролцох нь чухал” гэдгийг онцлов.
Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, осол гэмтэл эхний гуравт орсоор байгаа тул энэхүү төслийн үр дүнд иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авч, амь нас, эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэх юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс өнөөдөр Говь-Алтай аймагт дөрвөн удаагийн уулзалт, ярилцлага хийж, Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулан салбарынхан болон ахмадуудын санал хүсэлтийг сонссоноор өндөрлөв.

#Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, #Говь- Алтай аймаг,