Ираны пуужингийн довтолгооны улмаас Персийн булангийн хөрөнгө оруулалтын аюулгүй бүс гэх статус сорилттой тулгарч байна. 
Тэр дундаа Арабын нэгдсэн Эмират улсын үл хөдлөх хөрөнгийн өсөлт анхны том хүндрэлтэйгээ нүүр тулж байна.

Дубай болон Абу-Даби хотуудын нисэх буудал, боомт, орон сууцны бүсүүдэд халдлага болсны улмаас хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа нь эдгээр хот барилгын томоохон төслүүдээ санхүүжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтаас хэр их хамааралтай болохыг харууллаа.
Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд төлөвлөгөөний шатанд байгаа орон сууцуудаа хэдхэн цагийн дотор бүгдийг нь борлуулдаг байсан бол одоо зах зээлийн эрэлт огцом өөрчлөгдөж магадгүй  байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Үл хөдлөх хөрөнгийн “Betterhomes” компанийн мэдээлснээр, 2025 онд Дубайн орон сууцны хэлцлийн 65 хувь нь баригдаж дуусаагүй байшин, орон сууц худалдаж авах хэлбэрээр хийгджээ. Энэ нь барилгын салбар ирээдүйн эрэлтэд ихээхэн найдсан байдгийг харуулж байгаа бөгөөд одоо гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол зах зээлийн хувь заяаг шийдэх гол хүчин зүйл болж байна.

Дайнтай холбоотойгоор Дубай болон Абу-Дабигийн барилгын компаниудын хувьцааны үнэ огцом унажээ. Мөн томоохон барилгын компаниудын бондын үнэ ч мэдэгдэхүйц унажээ.
Барилгын компаниудын санхүүжилтийн чухал эх үүсвэр болох бондын зах зээл шинэ бонд гаргах боломж бараг хаагдаж, салбар даяар эрсдэлийн зөрүү нэмэгдсэн байна.
Түүнчлэн олон улсын зээлдүүлэгчид шинээр зээл олгохоо багасгаж магадгүй бөгөөд хэрэв мөргөлдөөн удаан үргэлжилбэл зарим компани хөрөнгөө зарахаас өөр аргагүй нөхцөл үүсч болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.

Эх сурвалж: Reuters

#АНЭУ, #иран,