Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Непалын Z үеийнхний өрнүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Засгийн газар нь огцорч, ээлжит бус сонгууль явуулахад хүрсэн. Тэгвэл өнгөрсөн  пүрэв гарагт болсон сонгуульд эсэргүүцлийн хөдөлгөөнд дэмжлэг үзүүлж байсан, Катманду хотын экс захирагч, реппэр асанБалендра Шахын нам илт давуу байдлаар тэргүүлж эхэллээ. Түүний гол өрсөлдөгчдийн дунд өнгөрсөн жилийн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа огцорсон тус улсын өмнөх Ерөнхий сайд ч багтаж буй.

Өдгөө 35 настай Балендра Шах нь сонгуулийн кампанит ажлын үеэр ч улс даяар дэмжлэг авч, Ерөнхий сайд болох өрсөлдөөнд давамгай байр суурь эзэлж байв.
Сонгуулийн комиссын мэдээлснээр, түүний тэргүүлсэн төвийн чиг баримжаатай Растрия Сватантра нам 37 тойрогт тэргүүлж байна. Харин  Ерөнхий сайд асан  Кэй Пи Шарма Олигийн удирддаг Непалын Коммунист нам ердөө гурван тойрогт тэргүүлж байгаа аж. Мөн 49 настай, улстөрч Гаган Тапагийн тэргүүлдэг, тус улсын хамгийн эртний улс төрийн хүчин болох Непалын Конгресс нам таван тойрогт тэргүүлж байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр,  сонгуулийн эцсийн дүн баасан гарагийн орой, эсвэл бямба гарагт тодорхой болох төлөвтэй.
Непалын парламентын доод танхим нийт 275 суудалтай бөгөөд үүнээс 165 суудлыг шууд сонгуулиар, үлдсэн 110 суудлыг хувь тэнцүүлсэн төлөөллийн системээр бүрдүүлнэ.
Хятад болон Энэтхэгийн дунд орших, 30 сая хүн амтай Непал олон арван жилийн турш улс төрийн тогтворгүй байдалд нэрвэгдэж ирсэн нь хөдөө аж ахуй давамгай эдийн засгийг доройтуулж, ажилгүйдлийг нэмэгдүүлэхэд хүргэсэн бөгөөд авлигын асуудал ч ноцтой хэвээр байна.
Эдгээр асуудлын улмаас өнгөрсөн оны есдүгээр сард томоохон эсэргүүцлийн жагсаал болж, мөргөлдөөн, хүний амь нас хохирсон тохиолдлууд гарч, тухайн үеийн Ерөнхий сайд Кэй Пи Шарма Оли огцроход хүрсэн юм.

Эх сурвалж: Reuters

#сонгууль, #Непал, #Балендра Шахын нам,