ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Украины дайныг дуусгах асуудлаар хэлэлцэх санал тавьсан талаар “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Тус сонин ням гарагт хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, Путин Украины дөрвөн жил үргэлжилж буй дайныг Москвагийн ашиг сонирхолд нийцсэн нөхцөлөөр дуусгах боломжийг хэлэлцэхийг зорьж байгаа аж.

Энэхүү санал нь Трамп, Путиний харилцаа сайжирч буй нөхцөлд гарч ирснээрээ анхаарал татаж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Оросын дизель түлш худалдан авах хэлэлцээр байгуулснаа зарлаж, баасан гарагт Москвагийн эсрэг авсан гол хориг арга хэмжээнүүдийн заримыг цуцлах тухай зарлигт гарын үсэг зурсан гэж мэдээлэлд дурджээ.

“The Wall Street Journal” сонин ОХУ-ын тагнуулын албаны хуучин ажилтны мэдээллээс эш татан, Путин аравдугаар сарын 9-нд Трамптай утсаар ярилцах үеэрээ гурван талт уулзалт хийх саналыг дэвшүүлсэн гэж мэдээлсэн байна. Түүнчлэн уг ярианы үеэр хоёр улсын хооронд дизель түлшний худалдааны хэлэлцээрийг тохиролцсон гэжээ.

Энэ талаар Reuters агентлаг Цагаан ордноос тайлбар хүссэн боловч нэн даруй хариу аваагүй байна. Мөн ажлын ердийн цаг дууссан тул Кремльтэй холбогдох боломжгүй байжээ. Вашингтон дахь ОХУ болон БНХАУ-ын Элчин сайдын яамд ч тайлбар хүссэн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.

Одоогоор санал болгож буй уулзалтын тов, хэлэлцэх асуудал болон гурван улсын удирдагчид оролцох эсэх талаар албан ёсны баталгаажуулалт ирээгүй байна.

Эх сурвалж: The Wall Street Journal, Reuters

#Путин, #Трамп, #ши жиньпин,