Франц улс Украины дайнд оролцохоос татгалзсан Оросын зургаан цэрэгт түр виз олгосон байна. Эдгээр хүмүүс 2022, 2023 онуудад Оросоос Казахстан руу дүрвэснийхээ дараа сүүлийн хэдэн сарын хугацаанд тусдаа нислэгээр Парист ирсэн болохыг цэргүүдэд зугтахад нь тусалдаг байгууллага мэдээлэв.
Орос Украин руу цөмрөн орсноос хойш олон мянган цэрэг дайнд тулалдахаас татгалзаж, зугтсан болохыг хүний эрхийн төлөө тэмцэгчид болон цэргүүдийг зугтахад нь тусалдаг бүлгүүд хэлж байна.
Өмнө нь ЕХ болон түүний гишүүн орнууд Оросын дүрвэгсдэд орогнол олгох асуудлыг хэлэлцэж байсан ч ямар ч шийдвэрт хүрээгүй тул эдгээр хүмүүст орогнол хүсэхэд хүндрэл учирсаар байна.
Цэргийн албанаас зугтсан зургаан цэрэгт туслалцаа үзүүлсэн “Go By The Forest” байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Иван Чувиляевын хэлснээр энэ нь Европын холбооны улс ямар ч бичиг баримтгүй, гадаад паспортгүй олон тооны оргодол цэргийг хүлээн авч буй анхны тохиолдол аж.
Европ руу аялах боломжгүй, эх орондоо удаан хугацаагаар шоронд хоригдох эрсдэлтэй тулгарсан ихэнх хүмүүс паспортгүйгээр нэвтэрч болох Оростой хиллэдэг Армени, Казахстан зэрэг улс руу дүрвэдэг ч цааш явах ямар ч боломжгүй тул тэдгээр улсад гацдаг байна.
Москва тэднийг илрүүлэхийн тулд өргөн хүрээний арга хэмжээ авсан. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад нуугдаж байсан ийм цэргүүдийг хулгайлах эсвэл Орос руу албадан буцаах тохиолдол нэмэгдсээр байна.
Дайнд тулалдахаас татгалзсан Орос цэргүүдэд тулгамдаж буй эдгээр асуудлыг харгалзан дайны эсрэг тэмцэгчид тэдэнд орогнох боломж олгохыг барууны орнуудаас улам бүр шаардах болсон.
Ийм нөхцөлд Франц улс Орос цэргүүдийг хүлээн авсан нь барууны бусад улсуудад хүчтэй дохио өгөх болно гэж дайны эсрэг тэмцэгчид үзэж байна.
Түр виз олгосон хүмүүсийн дунд Украины эсрэг дайнд оролцож байсан эрчүүд, мөн фронтын шугам руу илгээгдэхээс зайлсхийж чадсан хугацаат цэргийн алба хаагчид, офицерууд байгаа аж.
Дайны талбар дахь хүн хүчний байнгын хэрэгцээгээ хангахын тулд Кремль сүүлийн үед оргон зайлах явдлыг таслан зогсоох, оргосон цэргүүдийг, шоронд хорих зэрэг хүчин чармайлтаа эрчимжүүлээд байгаа. Мөн Путин 15 хүртэлх жилийн хорих ял, оргон зайлсан цэргүүдийн эд хөрөнгийг хураах зэргээр ялыг чангатгах хэд хэдэн хуульд гарын үсэг зурсан.
Бие даасан “Mediazone”-ийн мэдээлснээр эрх баригчид сүүлийн хоёр жилийн хугацаанд албан үүргээ орхиж явсан цэргүүдийн эсрэг дор хаяж 7,400 хэрэг үүсгэсэн байна. Цэрэг, дайны талаарх мэдээллийг системтэйгээр нуун дарагдуулах Кремлийн оролдлогыг харгалзан үзвэл бодит тоо илүү өндөр байх магадлалтай.
Эх сурвалж: The Guardian

#Орос цэрэг, #Украины дайн, #Франц улс, #түр виз,