Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд таван нөхцөл бүхий шаардлага хүргүүлжээ. Үүний дагуу хөлбөмбөгийн холбоо 2024 оны санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа.

Гэрэл зургийг MPA.mn

МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж “Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбоо, зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллага гэж явдаг. Мөн өөрийн дүрэм журам болон дээрх холбоодуудын дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Бид Монголын хөлбөмбөгийн холбооны их хурлаар тухайн жилийнхээ төсөл хөтөлбөрийг батлуулж, төлөвлөгөө гүйцэтгэлээ тайлагнадаг. Энэ удаад техникийн хэлтсийн гишүүдийн тавьсан шаардлагын хүрээнд нийтэд ил тод санхүүгийн тайлангаа мэдээлж байна. Бид бүтцийн 52 байгууллага, клубуудын төлөөлөл, 21 аймгийн холбооны төлөөллүүддээ санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээ тайлагнадаг.

МХБХ-ны 2024 оны Их хурлаар баталсан төсвийн орлогын хувьд нийтдээ 10.621.500.000 мянган төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж үзсэн. Харин МХБХ-ны Их хурлаар баталсан төсвийн зардалд нийтдээ 10.621.435.000 төгрөгийг зарцуулсан. МХБХ-ны бодит санхүүжилт, зарцуулалтын талаар танилцуувал, МХБХ олон улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA), Азийн хөлбөмбөгийн холбоо(AFC) гэсэн хоёр эх үүсвэрээр санхүүждэг. Бусад улсын хөлбөмбөгийн холбоодоос ялгаатай нь манайх төрөөс санхүүждэггүй. Бид маш харьцангуй санхүүжилт, төсвөөр үйл ажиллагаагаа явуулж, өрсөлддөг. Харин бодит орлого нийт 11.127.300.000 төгрөг байгаа бол бодит зардалд бодит орлогын эх үүсвэрээр төлсөн дүн 8.447.106.487.56 төгрөг. Харин нийт төлсөн дүн  11.276.230.823.05 төгрөг байна.

Мөн техникийн хэлтсийн “ADVANTAGE” төслийн задаргааг танилцуулъя. Тус төслөөр 21 хүнийг цалинжуулахаар төлөвлөж 142.941 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 481.997.052 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Үүнээс 21 хүний цалингийн зардалд хоёроос арванхоёрдугаар сарыг дуустал 468.655.000 төгрөгийг тухайн эх үүсвэрээс санхүүжүүлсэн. Нэмэлт үүрэгт ажлын хүрээнд шигшээ багт гурваас дөрвөн ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэсний цалингийн зардалд 494.305.000 төгрөгийг зарцууллаа.

Тус төслөөс санхүүжээгүй ч тухайн асуудлыг өргөн барьсан хүний цалинг оруулвал нийт 519.985.000 төгрөгийн зарцуулалт одоогоор МХБХ-ны санхүүжилтээр гараад байна. Бид зорилтот ажлаа гүйцэтгэе гэвэл жилд багадаа 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байснаар гүйцэтгэх боломжтой. Мөн олон улсын хөлбөмбөгийн холбоонд шалгуур үзүүлэлт хангах үүрэгтэй. Үүнийг хангахын тулд шигшээ багийн олон тоглолт, үйл ажиллагаанууд явагддаг. Бидэнд үүргээ хангаж ажиллахад санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байна. Тухайлбал, спонсор байгууллагуудын дэмжлэг муу, хөлбөмбөгийн нэр хүнд сайн биш байна. Мөн тухайн жилийн санхүүгийн үйл ажиллагааг их хурал бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэдэг” гэлээ.

#live, #Монголын хөлбөмбөгийн холбоо, #санхүүгийн тайлан,