Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп суваг ашигласны төлбөрийг бууруулахгүй бол Панамын сувгийн хяналтыг эргүүлэн авна гэж сүрдүүлжээ.

Аризона мужид “AmericaFest” арга хэмжээний үеэр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ Трамп Панамын сувгийг “буруу гарт” оруулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд, Хятадын нөлөөний талаар анхааруулсан байна.

Тэрээр Хаа сайгүй биднийг шулдаг шиг Панамын сувагт ч бас биднийг шулж байна” гэж хэлжээ. Арга хэмжээний дараа “Truth Social” платформ дээрээ Панамын сувагт Америкийн төрийн далбааг мандуулсан зургийг “АНУ-ын сувагт тавтай морил!” гэсэн тайлбарын хамт нийтэлсэн байна. 

Нэгэн цагт АНУ-ын эзэмшилд байсан ч хэдэн арван жилийн өмнө Панамд хүлээлгэн өгсөн сувгийн талаар Трамп “Үүнийг Панам болон Панамын ард түмэнд тодорхой нөхцөлтэйгөөр өгсөн. Хэрэв бидний өгөөмөр сэтгэлийн хариуд ёс суртахууны болон хууль эрх зүйн зарчмуудыг дагаж мөрдөхгүй бол бидэнд Панамын сувгийг бүрэн, нэн яаралтайгаар, эргэлзээгүйгээр буцааж өгөхийг шаардах болно” гэж цааш нь хэлжээ.

Түүний хэлсэн үгийн хариуд Панамын Ерөнхийлөгч Хосе Раул Мулино уг асуудлыг улс орны тусгаар тогтнолтой холбон тайлбарлаад, гадаадын аль ч гүрэнд буулт хийхгүй гэдгээ хатуу мэдэгдсэн байна. 

Мөн сувгийн үйл ажиллагаанд Хятад улс ямар ч хамааралгүй болохыг тэмдэглээд, Панамын суваг ашигласны хураамжийг дур зоргоороо тогтоосон юм биш, харин үндэслэлтэй болохыг сануулжээ.

Мулино “X”-д мөн “Панамын суваг болон түүний эргэн тойрон дахь газар нутгийн метр квадрат бүр нь Панамд харьяалагддаг бөгөөд Панамын нэг хэсэг хэвээр байх болно” гэж бичсэн байна.

82 км үргэлжлэх Панамын суваг нь Панам улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг, Атлантын далайг Номхон далайтай холбодог усан суваг юм.

АНУ энэ сувгийг 1900-аад оны эхээр байгуулж, олон арван жилийн турш сувгийг тойрсон газар нутгийг хянаж ирсэн ч 1977 онд Панамтай хэлэлцээрт гарын үсэг зурснаар сувгийн хяналтыг аажмаар шилжүүлэх эхлэл нь тавигдаж байв. Улмаар 1999 онд тус суваг Панамын бүрэн хяналтад орсон юм.

Тус усан замаар жилд 14,000 хүртэл хөлөг онгоц дамжин өнгөрдөг ба дэлхийн далайн тээврийн 2.5 хувийг бүрдүүлдэг. АНУ-ын хувьд Ази тивээс чингэлэг хөлөг онгоцоор автомашин, арилжааны бараа бүтээгдэхүүн импортлох болон АНУ-аас түүхий эд, тэр дундаа шингэрүүлсэн байгалийн хий экспортлохдоо тус замыг ашигладаг.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #Панамын суваг,