Орост сүүлийн өдрүүдэд банк, худалдааны төв, шуудан, төрийн байгууллагуудыг галдан шатаах оролдлого нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Төрийн мэдлийн “Тасс” агентлаг болон бие даасан “Фонтанка” сайтын мэдээлснээр баасан гарагаас хойш ихэвчлэн Санкт-Петербург, Москва болон ойр орчмын дүүргүүдэд жижиг тэсрэх төхөөрөмж дэлбэлэхийг завдсан эсвэл салют буудуулсан 20 орчим тохиолдол бүртгэгджээ.
Төрийн мэдлийн банкнуудын бэлэн мөнгөний машин, худалдааны төв, шуудан, цэрэг татлагын газар, цагдаагийн машин болон төрийн байгууллагууд эдгээр халдлагын бай болсон байна.
“Сбербанк”-аас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт галдан шатаах оролдлого 30 хувиар нэмэгджээ.
Халдлага үйлдэхийг завдаж буй хүмүүсийн ихэнх нь тэтгэврийн насныхан болохыг “Тасс” эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
Өөрсдийгөө аюулгүй байдлын албаны төлөөлөгч гэж нэрлэсэн хүмүүс өндөр настнууд руу залгаж, мөнгөний төлөө халдлага үйлдэхийг санал болгож байгааг Оросын Аюулгүй байдлын албанаас анхааруулжээ. Мөн эдгээрийг Украины зохион байгуулалттай ажиллагаа гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Тухайлбал, арванхоёрдугаар сарын 21-ний бямба гарагт Москва хотын хойд хэсэгт орших Форт худалдааны төвд салют буудуулсан хэрэг бүртгэгдсэн бөгөөд хэргийг үйлдсэн эмэгтэй 120 мянган рублийн төлөө үл таних хүмүүсийн заавраар халдлага үйлдсэнээ хүлээжээ.
Украины зүгээс эдгээр галдан шатаах оролдлого болон тэднийг буруутгасан мэдэгдлийн хариуд ямар ч тайлбар хийгээгүй.
2022 оны хоёрдугаар сард Москва Украин руу цэргээ оруулснаас хойш Орост гар хийцийн молотовын коктейль ашигласан халдлага гарах болсон бөгөөд үүнд Оросын хэд хэдэн цэргийн комиссар өртөж байв.
2022 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласны дараа цэрэг татлагын байруудыг онилсон ийм төрлийн халдлага эрс нэмэгдэж байсан.
Эх сурвалж: The Moscow Times

#Москва, #ОРос, #Санкт-Петербург, #Галдан шатаах оролдлого,