Ням гарагт Сербийн нийслэл Белградын төвд хэдэн арван мянган хүн өнгөрсөн сард төмөр замын вокзалын дээвэр нурж, 15 хүний ​​аминд хүрсэн хэрэгт Ерөнхийлөгч Александр Вучич болон эрх баригч Сербийн дэвшилтэт намыг (SNS) буруутган, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Нови Сад өртөөний саяхан шинэчилсэн дээврийн бетонон саравч нурж, 14 хүн нас барж, гурван хүн шархадсан. Шархадсан хүмүүсийн нэг нь дараа нь нас барсан юм.

Сөрөг хүчний удирдагчид болон олон нийт чанаргүй барилгаас үүдэлтэй уг ослын бурууг авлигад идэгдсэн засгийн газарт хамааруулж, удаа дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулаад байгаа.

Эрх баригч эвсэл эдгээр буруутгалыг үгүйсгэж байгаа бөгөөд Вучич буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

Ням гарагийн орой жагсагчид гар утасныхаа гэрлийг асааж, 15 минут чимээгүй зогсон амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ.

Зарим нь “Вучич бол хулгайч!” гэж хашхирч байсан бол зарим нь “Гар чинь цусанд будагдсан” гэсэн бичигтэй лоозон барьсан байв.

Жагсаалд оролцсон Нови Сад хотын оршин суугч “Бид 2012 онд Вучичийн нам засгийн эрхийг авсан үеэс хойш болж буй бүх зүйлийг эсэргүүцэхээр ирсэн. Бид авлига болон танил тал, ойрын хүрээллээ албан тушаалд томилдог явдлыг таслан зогсоохыг хүсэж байна” гэж хэвлэлд ярьжээ.

Белград, Крагуевац, Нис хотын улсын их, дээд сургуулийн оюутнууд өртөөний засварын ажилттай холбоотой бүх бичиг баримтыг ил болгох, мөн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардан хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлээ илэрхийлж байна. Оюутнууд өдөр бүр 15 хохирогчийн дурсгалыг хүндэтгэхийн тулд факультетийнхээ урд 15 минутын турш замын хөдөлгөөнийг хааж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#серби, #Белград, #засгийн газрын эсрэг жагсаал, #Ерөнхийлөгч Александр Вучич, #Сербийн дэвшилтэт нам,