Хүйтний эрч чангарч, галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа аж. Гал түймрийн дуудлага мэдээллийн талаар ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э. Энх-Амгалангаас тодрууллаа.

-Гал түймрийн дуудлага мэдээлэл хэр бүртгэгдэж байна вэ?

-2024 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар 3412 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Харин 11 дүгээр сард 366 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Эдгээр бүртгэгдсэн гал түймрийн 38,5 хувь нь байшин, ес хувь нь монгол гэр, дөрвөн хувь нь орон сууц, 10,6 хувь нь хог хогийн цэг, 37,7 хувь бусад төрлийн объектын гал түймрийн дуудлага эзэлж байна. Бусад төрөлд нь автомашин, өвөлжөө, үйлдвэр агуулах багтаж байгаа.

ИД ГАЛЛАГААНЫ ҮЕЭР ГАЛ ИХ ГАРЧ БАЙНА

-Бүртгэгдэж байгаа гал түймрийн дуудлага орой цагаар ирж байна уу. Эсвэл өдрийн цагаар их ирж байна уу?

-Бүртгэгдсэн 366 гал түймрийн дуудлагын 65 хувь нь Улаанбаатар хотод гарсан байгаа. Улаанбаатар хотын 44 хувь нь гэр хороолол байдаг учраас гал түймэр дуудлага их бүртгэгдсэн. Тэр дундаа байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна. Байшинд гарч байгаа гал түймрийн дуудлагыг цагаар нь авч үзвэл шөнийн 23-02 цагийн хооронд гарч байна. Мөн орой 17-23 цагийн хооронд буюу ид галлагааны үеэр гал их гарч байна. Иймээс иргэд галлагааны аюулгүй байдлаа сайн хангаж, эвдрэл гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх хэрэгтэй.

-Гарч байгаа гал түймэр ихэвчлэн юунаас болж байна вэ?

-Цахилгааны аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй. Гэмтэлтэй цахилгааны утас, залгуур их хэрэглэж байна. Мөн ил задгай үнс нурам асгах, таггүй саванд үнсээ хийхгүй байх хэрэгтэй. Энэ бүгд хүний үйл ажиллагаа холбоотой  зүйл учраас хариуцлагатай байх хэрэгтэй байна. Гал түймрийн шалтгаан нөхцөлийн дийлэнх хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой байна. Тиймээс галын аюулгүй байдлаа сайтар хангаж, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө мэдээллийг хэрэгжүүлснээр гал түймрийн дуудлагыг бууруулах боломжтой.

#Гал түймэр, #Э.Энх-Амгалан,