Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэгт тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл хүлээлгэж өглөө.
Өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-аас онцгой байдлын байгууллагуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гал түймэр унтраах болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашин олгосон юм.
Эдгээр тээврийн хэрэгслүүдийн нэгийг Дэлүүн суманд хуваарилсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат тус сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, тусгай зориулалтын “ISUZU” маркийн авто машиныг хүлээлгэж өглөө.
Тус авто машин нь ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадалтай, сүүлийн үеийн дэвшилтэт иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ийнхүү алслагдсан сум дах Эрэн хайх, аврах бүлэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлтэй болсноор алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, гамшгийн үед гарах хохирлыг багасгах боломж бүрдэж байна.
Ташрамд, Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулсан.