Милтон хар салхи тавдугаар зэрэглэлийн статустай болж, салхины хурд нь ойролцоогоор 270 км/цагт хүрчээ. Флорида мужийн олон тойрог сургуулиудаа хааж, бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоож, зарим газарт нүүлгэн шилжүүлэлт зарласан байна.

Цаг уурын албаныхан шуурганы чиглэл өөрчлөгдөж магадгүй гэж тооцоолж байгаа ч “Флорида мужийн баруун-төв хэсэгт бүртгэгдсэн хамгийн их сүйрэл дагуулсан хар салхи болох магадлалтай” гэж үзсээр байна. Тэдний тооцоолж буйгаар хар салхи лхагва гарагийн орой Флоридад хүрэх төлөвтэй байна.

Милтон хар салхи Юкатаны хойгийн хойд хэсгийг дайран өнгөрөхдөө Мексикт үер буулгаж, цахилгаан шугам, моддыг унагаж, ихээхэн хохирол учруулжээ. 

Мягмар гарагт Тампаг чиглэсэн болон гарах 346 нислэг цуцлагдсаны дараа лхагва гарагт мөн Флоридаг чиглэсэн болон гарах олон зуун нислэг цуцлагдсан байна. 

Милтон тавдугаар зэрэглэлийн хар салхи болон хүч нь нэмэгдэхэд Флоридагийн Тампа хотын эрх баригчид “Бид урьд өмнө хэзээ ч ийм шуурга харж байгаагүй, энэ бол зууны шуурга” гэж анхааруулав. 

Ерөнхийлөгч Жо Байден мөн Милтоны замд байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг уриалж, үүнийг “үхэл, амьдралын” асуудал гэдгийг анхааруулсан бол Флоридагийн онцгой байдлын албаны дарга зарим бүс нутагт шуурганы нөлөөг “давж гарах боломжгүй” гэж мэдэгдэв.

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө дөрөвдүгээр зэрэглэлийн Хелен хар салхи Персийн булангийн эрэг, Флорида, Жоржиа, Өмнөд Каролина, Теннесси, Виржиниа, Хойд Каролина мужуудад дор хаяж 225 хүний аминд хүрсэн билээ. 

Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #Флорида муж, #Милтон хар салхи,