Эрх баригчид тархалтыг нь хэрхэн хянахаа мэддэг тул шинэ эсвэл хуучин хувилбар эсэхээс үл хамааран мпокс буюу сармагчны цэцэг өвчин нь “дараагийн ковид биш” гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтан мягмар гарагт тэмдэглэв.

ДЭМБ-ын Европ дахь бүсийг хариуцсан Ханс Клюге НҮБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр “Бид сармагчны цэцэг өвчинтэй хамтдаа тэмцэж чадна” гэж мэдэгдсэн байна.

Сармагчны цэцэг өвчин нь идээт үрэвсэл, томуу төст шинж тэмдэг үүсгэдэг вирусийн халдвар бөгөөд ихэвчлэн хөнгөн боловч зарим тохиолдолд үхэлд хүргэдэг.

Уг өвчний “Clade 1b” гэх шинэ хувилбар илэрсний дараа ДЭМБ өвчний дэгдэлттэй холбоотойгоор олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарласан. Үүний дараа шинэ хувилбарын Африк тивээс гадна илэрсэн анхны тохиолдол өнгөрсөн долоо хоногт Шведэд батлагдсан билээ.

Энэ хувилбар нь хүрэлцэх төдийд илүү амархан халдварладаг тул дэлхий даяар мэргэжилтнүүдийн санааг зовоогоод байгаа юм.

Сүүлийн саруудад шинэ хувилбар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дор хаяж 450 хүний аминд хүрсэн байна.

Клюгегийн хэлснээр 1-р ангилалд хамаарах шинэ хувилбарт анхаарлаа төвлөрүүлэх нь 2022 оноос хойш дэлхий даяар тархаж буй 2-р ангиллын хөнгөн шинж тэмдэг бүхий хувилбартай тэмцэхэд туслах бөгөөд Европт эрүүл мэндийн зөвлөгөө, тандалтыг сайжруулах замаар хариу арга хэмжээг сайжруулах боломжийг олгоно гэв.

Европ тивд сар бүр 2-р ангиллын сармагчны цэцэг өвчний 100 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгааг Клюге энэ үеэр тэмдэглэсэн байна.

Сармагчны цэцэг өвчин нь бие махбодоор хүрэлцэх, тэр дундаа бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг боловч Ковид-19 зэрэг цар тахлаас ялгаатай нь агаар дуслаар тархдаг гэсэн нотолгоо байдаггүй.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд шинэ, халдварлах өндөр чадвартай, эсвэл халдвар дамжих замаа өөрчилсөн хувилбар гарсан тохиолдолд сонор сэрэмжтэй, уян хатан байх шаардлагатай ч амны хаалт зүүхийг зөвлөдөггүй байна.

Мөн вакцинжуулалтыг зөвхөн эрсдэлтэй бүлгийн хүмүүст зөвлөдөг байна.

Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тивийн хэмжээнд 10 сая тун вакцин авахаар төлөвлөсөн бөгөөд БНАКУ болон Нигери улс ирэх долоо хоногоос вакцинжуулалтаа эхлэх гэнэ.

Эх сурвалж: Reuters

#вакцинжуулалт, #дэмб, #Сармагчны цэцэг өвчин,