Америкт үйлдвэрлэсэн цэргийн зориулалттай их хэмжээний микро электроникийг Орос руу хууль бусаар гаргасан Оросын иргэнд гурван жилийн хорих ял оноосон болохыг АНУ-ын Хууль зүйн яам лхагва гарагт мэдэгдсэн байна.

52 настай Максим Марченког мөн ялаа эдлээд суллагдсаных нь дараа гурван жилийн турш цагдаагийн хяналтад байлгах гэнэ.

OLED бичил дэлгэцийн худалдан авалттай холбоотой хэргээр Марченкогоос гадна Оросын өөр хоёр иргэнийг Хонконгоос баривчилсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард АНУ руу шилжүүлсэн аж.

Марченко болон түүний хамсаатнууд иргэний болон цэргийн зориулалтаар ашиглах боломжтой уг технологийг Хятад, Хонконг болон бусад улс орнуудын эмнэлгийн судалгаанд зориулсан электрон микроскопод ашиглана хэмээн худал мэдүүлсэн байна. 

АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчооны Экспортын хэрэгжилтийг хариуцсан нарийн бичгийн даргын туслах Мэттью Акселрод Цэргийн зориулалттай микроэлектроникийг Хонконгоор дамжуулан Орос руу нийлүүлснээр Оросын байлдааны машины хөдөлгүүрийг цэнэглэхэд тусалсан гэж тэднийг буруутгав. 

Өнөөдрийн шийтгэл нь Оросын хууль бус худалдан авалтын сүлжээг онилж, таслан зогсоох бидний тасралтгүй хүчин чармайлтын хамгийн сүүлийн жишээ юм гэж Акселрод нэмж хэлжээ.

Марченко нь хоёрдугаар сард Нью-Йоркийн шүүхийн өмнө мөнгө угаасан, АНУ-аас хууль бусаар бараа бүтээгдэхүүн экспортолсон хэрэгт гэм буруугаа хүлээсэн юм.

Холбооны прокурорын мэдэгдэлд дурдсанаар OLED бичил дэлгэцийг винтовын дуран, шөнийн харааны шил, дулааны оптик болон бусад зэвсгийн системд ашиглаж болдог аж.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Максим Марченко,