Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол шүүх танхимд ирээгүй тул Үндсэн хуулийн шүүх түүний огцруулах эсэх асуудлаарх нээлтийн хурлыг хойшлуулжээ.
Өмгөөлөгчийнх нь хэлснээр эрх баригчид түүнийг баривчлахаар санаархаж байгаагаас болоод тэрээр шүүх танхимд ирэх боломжгүй байгаа аж.
Дараагийн хурал пүрэв гарагт товлогдсон бөгөөд хэрэв Юн дахин ирэхээс татгалзвал шүүх хурал түүнгүйгээр үргэлжлэх болно гэдгийг Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Мүн Хён Бэ сануулсан байна.
Юны зүгээс өмгөөлөгч нартайгаа зөвлөлдсөний дараа пүрэв гарагт шүүхэд биечлэн очих эсэхээ шийднэ гэдгийг түүний өмгөөлөгчдийн нэг Юн Каб Кын шүүхийн гадаа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах уу, эсвэл бүрэн эрхийг нь сэргээх үү гэдгийг 180 хоногийн дотор шийдэх ёстой.
Юн нь мөн бослого, үймээн самууны хэргээр шалгагдаж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн зарлан дуудах хуудсыг удаа дараа үл тоомсорлосныхоо төлөө шүүхээс баривчлах захирамж гаргуулаад байгаа.
Түүний өмгөөлөгчид уг захирамжийг хууль бус гэж үзэж байгаа ба аливаа баривчилгааг гүйцэтгэхийн тулд “Шүүхээс гаргасан хүчин төгөлдөр захирамж байх ёстой, үүнийг хуулийн дагуу танилцуулсныхаа дараа гүйцэтгэх ёстой”, харин “захирамжийг танилцуулалгүйгээр хашаа давж, эд хөрөнгө гэмтээж болохгүй” гэж мэдэгджээ.
Өнөөдөр мөн Юны ажлын албаны дарга баривчлах захирамжийг хэрэгжүүлэх явцад мөргөлдөөн гарахаас зайлсхийхийн тулд мөрдөн байцаагчидтай тохиролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Чун Жин Сук нь Юныг одоо байгаа өргөөнөөс нь гуравдагч байршилд хүргэж, эсвэл мөрдөн байцаах албаныхан өргөөнд нь зочилж түүнээс мэдүүлэг авах боломжтой гэсэн хувилбарыг санал болгожээ.
Харин Авлигатай тэмцэх газар, цагдаа нараас бүрдсэн баг Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба (PSS)-тай уулзаж, шүүхийн захирамжийг аюулгүй гүйцэтгэхэд хамтран ажиллахыг хүссэн байна. Одоогоор хариугаа хүлээж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,