Өнгөрсөн шөнө Украины хүчин Оросын бүс нутгуудад томоохон цохилт өгч, наад зах нь хоёр үйлдвэрт хохирол учруулсан талаар Оросын албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Telegram”-ын Shot сувагт бичсэнээр Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины 200 гаруй дрон, АНУ-д үйлдвэрлэсэн ATACMS баллистик пуужинг устгасан байна.

“Two Majors” суваг Дайсан Оросын нутаг дэвсгэрт томоохон хэмжээний цохилт өглөө хэмээн мэдээлжээ.

Оросын баруун хэсэгт орших Брянск мужийн захирагч Александр Богомаз Украины довтолгооны талаар мэдээлсэн ч ямар пуужин ашигласан талаар дурдаагүй байна.

Одоогоор Оросын Батлан ​​хамгаалах яамны зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Өнгөрсөн шөнө мөн Оросын цөмийн бөмбөгдөгч онгоцнууд байрладаг Энгельс хотын нэг үйлдвэрийн байгууламж дроны халдлагад өртсөн болохыг Саратовын захирагч Роман Бусаргин мэдэгджээ. 

Бусаргиний хэлснээр нөхцөл байдлыг харгалзан Саратов болон Энгельсийн сургуулиуд зайнаас хичээлээ орохоор болсон байна. Мөн Казань, Саратов, Пенза, Ульяновск, Нижнекамск зэрэг хотод нислэгийн хязгаарлалт тогтоосон болохыг Оросын нисэхийн хяналтын байгууллага мэдэгдэв.

Түүнчлэн “Shot” сувгийн мэдээлснээр Оросын Бүгд Найрамдах Татарстан улсын Нижнекамск хотод байрладаг Танеко газрын тос боловсруулах үйлдвэрт агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дуут дохио дуугарсан байна. Хохирлын талаарх нарийн мэдээлэл хараахан гараагүй байна.

Эх сурвалж: Reuters

#агаарын довтолгоо, #ОРос, #УКраин,