Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргалтай ярилцлаа.
-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Энэ хуулийн ач холбогдлыг судлаач хүний зүгээс юу гэж харж байна?
-2020 оноос төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийн төслийн талаар ярьж эхэлсэн. Тэгвэл 2024 оны арванхоёрдугаар сарын сарын 13-ны өдөр ЗГХЭГ-ын цахим хуудсанд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг олон нийтээс санал авахаар байршсан байна лээ. Нийт 10 бүлэг 52 зүйл, заалт бүхий хууль байсан. Гэхдээ үүнийг эцсийн хувилбар эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Шинэ хуулийн төслийн хувьд ТӨК-ийн ТУЗ-ийн гүйцэтгэлийг үнэлэх, хараат бусаар ажиллах, эргээд хариуцлага хүлээх зохицуулалтыг бас тодорхой түвшинд шинэлэг зохицуулалт оруулсан байна гэж харсан.
-Төрийн өмчит компанийн ТУЗ үүргээ хэр биелүүлж байна вэ. Энэ хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарах бол?
-Ямар ч компани тогтвортой ашигтай ажиллахад ТУЗ-ийн үүрэг, оролцоо чухал байдаг. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн гишүүд нь хараат бус мэргэшсэн, сайн ажилладаг байх ёстой. Манай улсад хувийн хэвшлийн ТУЗ-ийн хувьд харьцангуй боловсронгуй, нээлттэй байдаг. Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хувьд эсрэгээрээ байна. Тухайлбал ТӨК-ийн ТУЗ-д төрийн захиргааны албан хаагч эсвэл улс төрийн томилгоо байдлаар ТУЗ-ийн гишүүнийг томилдог. Үүнээс үүдэж сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудад авлигын асуудал их болсон. Улс төрийн нөлөөллөө ашиглан ТУЗ-ийн гишүүнээрээ дамжуулан өөрийнхөө давуу байдлыг бий болгох гэсэн улс төрчдийн үйлдэл их байна. Мөн ТӨК-ийн ТУЗ нь шийдвэр гаргахдаа илтэд компанид ашиггүй шийдвэр гаргадаг тохиолдол их байна.
-Манай улсад 122 ТӨК байна. Тэгвэл үүний 40 гаруй нь алдагдалтай ажилладаг гэсэн судалгаа гарсан байсан. Компани ашиггүй ажиллавал ТУЗ-тай хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой байх. Тийм үү?
-ТӨК-ийн ТУЗ-д хүлээлгэх хариуцлагын асуудал яригдахаас өмнө зүй тогтлыг нь товчхон тайлбарлах хэрэгтэй байх. ТУЗ-ийн бусдад шилжүүлэхгүй бүрэн эрх гэж бий. Тэр эрхээ хэрэгжүүлж байж ТУЗ бодитой шийдвэр гаргадаг. Үүний дараа шийдвэртэйгээ холбоотой хариуцлага хүлээх асуудал яригдана. Тэгвэл ТУЗ-ийн бусдад шилжүүлдэггүй гол эрх үүргүүдийн нэг нь компанийн стратеги төлөвлөгөөг батлах. Дараа нь хамгийн сайн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулж, хараат бусаар гэрээ байгуулан эргээд гүйцэтгэх удирдлагаа хянадаг, дүгнэдэг байх ёстой. Харин бүрэн эрхэд нь хэн нэгэн нөлөөлөөд эхлэхээр ТУЗ-ийн хараат бус байдал алдагдаж, шийдвэрүүд нь алдаатай гарах, авлига, хээл хахуулийн нөлөөнд орох асуудал гардаг.
ТӨК-ууд ашиггүй ажиллаж байгаа нь олон шалтгаантай. Компанийн голлох шийдвэрүүд буюу үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг ТУЗ өөрөө баталдаг. Тэгэхээр эцсийн дүндээ бүх хариуцлагыг ТУЗ хүлээнэ. Гэтэл ТУЗ-тай холбоотой ажиллагааг нь үнэлэх үнэлгээний аргачлал, хяналтын тогтолцоо нь тодорхойгүй. Мөн ТУЗ хараат бусаар компанийн хуульд заасан бүрэн эрхээ яг хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Хамгийн гол нь ТУЗ-д шаардлага хангахгүй мэргэжлийн бус төлөөллөөс бүрдсэн эсвэл улс төрийн нөлөөнд автсан эсвэл өөрийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй бусдын нөлөөнд орсноороо алдагдалтай ажиллах нөхцөл болж байна. Тэгэхлээр энэ шинэ хуулийн төсөл дээр яг энэ асуудлыг бас онцгойлон анхаарч бас тодорхой механизмыг оруулсан байна гэж харж байгаа.
“OECD” буюу ЭЗХАХБ -аас төрийн өмчит компанийн засаглалын чиглэлээр олон зөвлөмжийг гаргасан байдаг. Уг зөвлөмж, зарчмаа 2024 онд төрийн өмчит хуулийн этгээдийн удирдамж гэсэн нэртэйгээр шинэчилсэн байна лээ. Тэгэхлээр тэр шинэчлэлийн хүрээнд нийт найман бүлэг бүхий зөвлөмжийг хүргүүлсэн байсан. Үүнийг шинэ хуульд тусгасан нь сайшаалтай.
-ТУЗ хариуцлага хүлээж хохирлыг барагдуулах ёстой юу гэдэг дээр та хариулт өгөхгүй юу?
-Сүүлийн 2-3 жил ТӨК-тай холбоотой хэргүүд шүүхээр таслагдаад явсан. Энэ болгонд гүйцэтгэх захирал хариуцлага хүлээгээд, ТУЗ-д хариуцлага хүлээлгэхгүй байна. Учир нь төрийн эрх бүхий байгууллагаас гүйцэтгэх захирлыг нь чиглэл өгч томилуулах ийм практик Монголын ТӨК дээр тогтчихсон. Нэгэнт ийм болчихсон ТУЗ нь хэлбэрийн төдий хуулиа зөрчихгүйн үүднээс тогтоолоо нөхөж гаргаад явах жишээтэй байна. Ингээд эцсийн дүндээ хараа хяналтгүй гүйцэтгэх удирдлагыг бий болгох гол шалтгаан энд бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ТУЗ өөрөө сонгон шалгаруулж, томилж чадаагүй, ЗГ-аас юм уу төрийн эрх бүхий байгууллагаас томилчихсон учраас чөлөөтэй хяналт тавих боломж байхгүй. Нөгөө талаар гүйцэтгэх захирал ч гэсэн ТӨК-ийн ТУЗ-д үйл ажиллагаагаа тайлагнах шаардлагагүй гэж ярихаар хэмжээнд хүрч байна. Энэ нь гүйцэтгэх удирдлагын эрх мэдлээ урвуулан ашиглах, их хэмжээний ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэл хийх, компанийг алдагдалд учруулах гол үндсэн шалтгаан болж ирж байгаа юм.
Мөн ТӨК-ийн алдагдалд хэн хохироод байгаа юм гэхээр хувьцаа эзэмшигч хохирч байгаа. ТӨК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газар. Том зургаар бол татвар төлөгчдийн хөрөнгөд хохирол учирч байна. Тэгвэл компанийн хуулийн 84.4-д зааснаар үүргээ биелүүлээгүй тохиолдолд, удаа дараа зөрчсөн тохиолдолд хувийн хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ ээ гэж байгаа. ТУЗ-ийн гишүүн хувийн хөрөнгөөрөө хариуцлага хүлээх эрх зүйн орчин байгаа гэсэн үг.
-Энэ удаагийн хуулийн төсөлд ямар заалт оруулах ёстой гэж бодож байна вэ?
-ТӨК дээр яригддаг нэг зүйл бол олон улсад de facto organ /нөлөө бүхий этгээд/ гэж нэрлэдэг ойлголт байдаг. Сүүдрийн удирдлага гэж шууд утгачилж орчуулах юм бол ийм ойлголт байдаг. Энэ нь ТӨК-ийн ТУЗ-д шийдвэр гаргахад нь нөлөөлдөг гэхдээ нэр нь бүртгэл дээр байхгүй, гарын үсэг нь байдаггүй, гэхдээ ямар нэгэн байдлаар улс төрийн байдал ашиглаад ТУЗ-д шийдвэр гаргахад нь нөлөөлдөг. Ийм этгээдийг ди факто удирдлага гэдэг бөгөөд Монголд түгээмэл байдаг. Тэгэхээр энэ этгээдүүд дам байдлаар нөлөөлөх байдлаар шийдвэр гаргахад боломж их л дээ. Жишээ нь ТӨК-ийн ТУЗ-д хамгийн багадаа л төрийн захиргааны гурван албан хаагч байна аа гэсэн заалт шинэ хуулийн төсөл дээр орж байгаа юм. Тэгэхлээр тэр 3 албан хаагчийг хэн сонгох вэ гэхээр нөгөө төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэгч яам юм уу Засгийн газраас сонгож байгаа. Энд улс төрийн нөлөөлөл, томилгоогоор сонгоно гэсэн үг. Энэ гурван хүнээрээ дамжуулаад улс төрд нөлөө бүхий этгээд маань өөртөө ашигтай шийдвэр гаргуулах эсвэл хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн шийдвэр гаргуулах энэ боломж нь одоог хүртэл нээлттэй байна гэсэн үг. Дэлхийн бусад улс орнуудад энэ сүүдрийн удирдлага буюу заавар чиглэл өгдөг мөртөө дам байдлаар шийдвэрт нөлөөлдөг нөлөө бүхий этгээдийг хүртэл тооцож хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээр үүнийг хориглох эрх зүйн механизм байдаг. Энэ хуулийн төсөл дээр тэр нь жаахан дутмаг санагдаж байгаа.
Одоогийн байдлаар 122 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд байна. Тэгэхлээр энэ компаниудыг цаашдаа нэгтгэх, заримыг нь татан буулгах хооронд нь нийлүүлэх гээд менежмент засаглалын стратегиуд хэрэгжүүлээд явж байгаа гэж би ойлгож байгаа. ЗГХЭГ-ын зүгээс цаашдаа ТӨК-ийг шинээр байгуулах орон зай байна уу гэхээр энэ хуулийн төсөл дээр тодорхой түвшинд хязгаарлаж өгсөн байна лээ. Хувийн хэвшлийн хийдэг энэ салбарт төр өрсөлдөж ТӨК байгуулахгүй ээ. За үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ТӨК байгуулж болно. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой худалдан авалтын чиглэлээр ТӨК байгуулж болно. Нийтийн ашиг сонирхол нийтэд ашиг тустай үйл ажиллагаа явуулах зорилгоор ТӨК байгуулж болно гээд ингээд бусад тохиолдолд хориглоно гэсэн хязгаарлалт байгаа. Гэхдээ нэг аюултай заалт нь хуульд заасан бусад үндэслэлээр шинэ ТӨК-ийг байгуулах боломжтой гээд заачихсан. Өөрөөр хэлэх юм бол шинээр хууль батлах замаар ТӨК-ийг шинээр байгуулах боломж нь өөрөө нээлттэй л дээ. Жишээ нь Хөгжлийн банк тусдаа хуулиар зохицуулагддаг. Хөгжлийн банкны тухай хуулиараа зохицуулагддаг. Нэлээн асуудал гарсан. Тэгэхлээр ийм байдлаар тусдаа ТӨК-тай холбоотойгоор хууль батлах замаар шинээр байгуулах ийм боломж нь өөрөө байгаад байна л даа. Миний хувьд хуулийн төсөлд санал өгөх боломж гарвал мэдээж бичгээр болон албан байдлаар саналуудаа хүргүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа.
Б.БАЯРЖВАХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 8 (7504)