Хэрэв АНУ-ын Дээд шүүх аппликэйшний эсрэг хоригийг дэмжвэл “TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагааг тэрбумтан Илон Маскд худалдах талаар Хятадын албаны хүмүүс хэлэлцэж байгааг “Bloomberg News” мэдээлжээ.
Хятадын тал “TikTok”-ыг “Bytedance”-ийн мэдэлд байлгахыг илүүд үзэж байгааг эх сурвалж мөн хэлсэн байна.
Хэрэв АНУ дахь “TikTok”-ийн үйл ажиллагааг худалдахаар болбол үнэ хаялцах байдлаар эсвэл засгийн газрын зохицуулалтаар худалдаж магадгүй талаар “Bloomberg” нийтлэлдээ дурджээ. Ямар ч тохиолдолд “ByteDance” аппликэйшнийг дангаараа удирдах боломжгүй болно гэсэн үг юм.
Хятадын засгийн газар “ByteDance”-д “алтан хувьцаа” эзэмшдэг бөгөөд Конгрессын зарим гишүүд Хятадын засгийн газрыг “TikTok”-ийн үйл ажиллагаанд оролцдог хэмээн үздэг.
Албаны хүмүүс мөн Маскийн эзэмшдэг сошиал медиа платформ “X”-д “TikTok”-ийн хяналтыг шилжүүлж, тус компани хоёр платформыг хамтад нь удирдах хувилбарын талаар хэлэлцэж байгаа аж. Гэхдээ албаны хүмүүс ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй болохыг “Bloomberg” мэдээлжээ.
“TikTok” компанийн төлөөлөгчөөс энэ талаар асуухад нийтлэлийг “зохиомол” хэмээгээд тайлбар хийхээс татгалзсан байна.
Өмнө “TikTok”-ийн зүгээс Хятадын засгийн газар компанид хувь эзэмшдэг боловч “ByteDance”-ийн гадаад үйл ажиллагаанд оролцдоггүй болохыг мэдэгдэж байсан.
Өнгөрсөн жил Жо Байден нэгдүгээр сарын 19-н гэхэд АНУ дахь “TikTok”-ийн үйл ажиллагааг худалдах эс бөгөөс үндэсний аюулгүй байдлын үүднээс аппликэйшнийг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан билээ. Компанийн зүгээс хууль хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах хүсэлтийг Дээд шүүхэд тавьсан боловч шүүх хуулийн төслийг дэмжиж магадгүй байгаа юм.
Эх сурвалж: The Guardian

#TikTok, #АНУ, #илон маск, #ХЯтад,