Испани улс Европын холбооны гишүүн бус улсын иргэдийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөд 100 хүртэлх хувийн татвар ногдуулахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Педро Санчес энэ алхмыг зарлахдаа тус улсын орон сууцны зах зээлд үүсээд буй хямралыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж тодорхойлов.

Тэрээр “Бид баян газрын эзэд, ядуу түрээслэгч гэсэн хоёр ангид хуваагдсан нийгмийн эсрэг эгзэгтэй сорилттой тулгарч байнагэж хэлсэн байна.

Санчес Мадридад болсон эдийн засгийн форумын үеэр ЕХ-ны бус оршин суугчид 2023 онд Испанид 27,000 үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэсэн тоо баримтыг хуваалцжээ.  

Гэхдээ эдгээр үл хөдлөх хөрөнгийг амьдрах зорилгоор бус, харин тэднээс мөнгө олох зорилгоор худалдаж авсныг онцлоод,  Бидэнд тулгамдаад байгаа хомсдолыг харгалзан үзвэл үүнийг зөвшөөрөх боломжгүй гэж нэмж хэлэв. 

Тиймээс боломжит орон сууцуудыг өөрсдийн оршин суугчдад олгохыг тэргүүлэх чиглэл болгох хэрэгтэй гэдгийг тэрээр хэлсэн байна. 

Санчес хуулийн төслийг хэзээ парламентад өргөн барих талаар мэдээлэл өгөөгүй байна.

Тэрээр тус улсын орон сууцны хүртээмжийг сайжруулахад чиглэсэн өөр хэд хэдэн төлөвлөгөөг даваа гарагт танилцуулжээ. 

Тухайлбал, хямд үнэ санал болгодог түрээслэгчдийг татвараас чөлөөлөх, 3,000 гаруй айлын орон сууцыг төрийн өмчит орон сууцны агентлагт шилжүүлэх, аялагчдад зориулсан орон сууцанд тавих зохицуулалтыг чангатгаж, өндөр татвар ногдуулах зэрэг багтсан байна.

Эх сурвалж: BBC

#Испани, #орон сууцны хомсдол, #Ерөнхий сайд Педро Санчес,