Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан “Бага ангид бичих хэрэгслийг сонгон хэрэглэх зөвлөмж”-ийн хэрэгжилтийн талаарх судалгааны үр дүнгээс танилцуулж байна.
Судалгаанд хамрагдсан багш нарын 52.3 хувь нь I ангид, 47.7 хувь нь II-V ангид хичээл зааж буй багш нар байв.
I ангийн бэлтгэл 60 цагийн сургалтын үед балын харандаагаар бичүүлсэн нь үр дүнтэй байсныг багш нар онцолжээ.
Багш нарын 65 хувь нь “балын харандаагаар бичүүлэх нь суралцагчдад алдаагаа засах боломжийг олгосон” гэж дүгнэсэн байна.
Сургуульд элсэн орж буй суралцагчдыг балын харандаагаар бичүүлэх нь алдсан тохиолдолд арилгаад, засах боломж олгож буй ч харандааны үзүүрийг хугалж, олон дахин үзүүрлэдэг, бичсэнээ арилгадаг үүний улмаас үр дүн нь эцэг эх, багшид харагдахгүй байх зэрэг эерэг болон сөрөг талууд байсныг дурджээ.
Бичих хэрэгслийг насны онцлогт тохируулан зөв сонгох, хүүхдүүдэд бичих хэрэгслээ гээж, хаяхгүй байх, харандаа, шугамаа ариг гамтай, тогтмол хэрэглэж хэвшүүлэх зорилгоор бусадтайгаа туршлагаа хуваалцан ажиллахыг багш нарт зөвлөж, сайн туршлагыг Боловсролын ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.

#Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэн, #Бага ангид бичих хэрэгслийг сонгон хэрэглэх зөвлөмж”-ийн хэрэгжилт,