Пүрэв гарагт Оросын шүүх АНУ-ын иргэн Роберт Романов Вүүдлэндийг хар тамхи худалдаалахыг завдсан хэрэгт буруутай гэж үзэн чанга дэглэмтэй хорих ангид 12,5 жил хоригдох ял оноожээ.

Нэгдүгээр сарын эхээр Орост саатуулагдсан Вүүдлэнд гэм буруугаа хэсэгчлэн хүлээсэн болохыг түүний өмгөөлөгч Станислав Кшевицки мэдэгдсэн байна.

Москвагийн Прокурорын газрын мэдэгдэлд дурдсанаар Вүүдлэнд нь томоохон гэмт хэргийн бүлэглэлийн хүрээнд, Москвагийн гадна орших цэгээс амфетамин төрлийн 50 орчим грамм мефедрон зөөвөрлөсөн байна.

Дараа нь тэрээр мансууруулах бодисыг хот доторх нэг байранд авчирч, цааш нь борлуулах зорилгоор жижиглэн савлаад, аюулгүй газарт авчрах үедээ баривчлагдсан гэжээ. 

32 настай Вүүдлэнд нь АНУ-Оросын харилцаа сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр муудсан энэ үед Орост баривчлагдсан олон Америк иргэний нэг юм.

Вашингтон хууль бусаар баривчлах, дарамтлах эрсдэл нэмэгдэж байгааг харгалзан өөрийн орны иргэдээ Оросыг нэн даруй орхин явахыг анхааруулсаар байна. 

Вүүдлэндийн хувьд Орос, Америкийн иргэншилтэй бөгөөд 1993 онд Оросоос Америк гэр бүлд үрчлэгдэж байжээ.

2020 онд тэрээр төрсөн эхтэйгээ уулзахаар Орост буцаж ирсэн ба тэдний нулимс асгаруулсан уулзалтыг Оросын төрийн телевизээр дамжуулсан байна. 

Түүний фэйсбүүк хаягт бичсэнээр тэрээр Орост англи хэлний багшаар ажиллаж, Москва хотын ойролцоо амьдарч байжээ. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Роберт Романов Вүүдлэнд,