Гэрэл зургийг MPA.mn
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр /2024.07.08/ Сэлэнгэ мөрөн Орхон голын эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Онон /Биндэр/, Алтай нуруунаас усжих Булган, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-20 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэсэн хэвээр байгаа тул гол мөрний сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж байгаа малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

#ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар, #гол усны үер,