Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.07.01-ээс 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд) 37.235 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 349 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 99, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 17, Өмчлөх эрхийн эсрэг 160, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 1, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 55, бусад 6 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 59.999 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.787 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.048 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 739 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2408, Танхайрах 110, Хүний биед халдах 304, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 143, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 54.449, бусад 2373 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 15.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 143 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 22, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 82, сураггүй алга болсон хүн 50, шүүхээс даалгасан хүн 72, зөрчил үйлдсэн этгээд 30 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. 

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт 2023 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор техник ашиглан газрын хэвлийд халдаж, 7.135.000-10.440.178 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн Б, Т нарын хууль бус үйлдэлд тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. 

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд нэр бүхий хаягаас энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хүүхдээ ингээд ганцаар цоожлоод явчихдаг юм байх даа.. ” гэсэн видео мэдээлэл нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны цонхоор бага насны хүүхэд унах гэж байна” гэх дуудлага мэдээлэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Х-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрхийг зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

#ЦЕГ, #өнгөрсөн долоо хоногт,