Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээр хийхээр даваа гарагт Бээжинд хүрэлцэн иржээ.
Орбаны хэвлэлийн албаны дарга Берталан Хаваси “Ерөнхий сайд Виктор Орбаны энх тайвны даалгавар үргэлжилсээр байна” гэж дотоодын хэвлэлд ярьсан байна.
Энэ нь долдугаар сарын эхээр Унгар улс Европын Холбоог даргалах үүргийг хүлээн авснаас хойших Орбаны гурав дахь гэнэтийн айлчлал юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Украин болон Орост айлчилсан.
Түүний Москвад хийсэн айлчлал Европын холбооны зүгээс хатуу шүүмжлэлд өртсөн билээ.
Барууны үзэл баримтлалтай Орбаны удирдлага дор Унгар улс Европын Холбооны бусад орнуудаас ялгаатай нь Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш болсон.
Орбаны айлчлал мөн НАТО-ийн дээд хэмжээний уулзалт болохоос хэд хоногийн өмнө болж буйгаараа олон улсын анхаарлыг татаж байна. Батлан хамгаалахын эвсэл энэ удаагийн уулзалтаараа Оросын дайны эсрэг Украинд үзүүлэх цэргийн тусламжийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.
Орбаны Хятадын айлчлалд Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто дагалдан явж байгаа аж.
Сийярто өнөөдөр Будапешт хотноо ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзах төлөвлөгөөтэй байсан ч өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уулзалтаа цуцалсан болохыг Германы Гадаад хэргийн яамны албан тушаалтан баасан гарагт мэдэгдсэн байна.
Барууны орнуудын Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг шүүмжилж ирсэн, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дотно харилцаатай Орбан Москвад айлчлахдаа ЕХ-г төлөөлөх эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч “Брюссель дэх тав тухтай сандал дээрээс” энх тайвныг тогтоох боломжгүй гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters

#БНХАУ, #Виктор Орбан, #унгар, #ши жиньпин,