Даваа гарагт Орос улс Киев болон Украины бусад хот руу пуужин харвасны улмаас улсын хэмжээнд 20 хүн амиа алджээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн мэдэгдсэнээр Оросын арми 40 гаруй пуужингаар өөр өөр хотуудыг онилж, үүнд нь янз бүрийн хотуудын дэд бүтэц, худалдаа, орон сууцны барилгууд өртсөн байна.

Киев хотын эрх баригчдын мэдэгдэлд дурдсанаар нийслэлд болсон цохилтын үеэр долоон хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ. Зеленьскийн төрөлх хот Кривой Рог хотод 10 хүн амиа алдаж, 31 хүн шархадсан болохыг хотын дарга Александр Вилкул мэдэгдэв.

Украины зүүн хэсгийн Покровск хотын аж үйлдвэрийн байгууламж пуужингийн цохилтод өртсөнөөр мөн гурван хүн нас барсан байна.

“Аль болох олон хүнийг аврахын тулд бид бүх хүчээ дайчилж байна. Оросын цохилтыг эцэслэн зогсоохын тулд дэлхий нийтээрээ бүх хүчээ дайчлах ёстой” гэж Зеленьский “Telegram”-д бичжээ.

Оросын зүгээс энгийн иргэдийг онилсон гэдгээ дайны туршид үгүйсгэсээр ирсэн.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн долоо хоногт Украин болон Орост айлчилсныхаа дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй энхийн хэлэлцээрийн талаар ярилцахаар Бээжинд гэнэтийн айлчлал хийж байгаа энэ үед Орос ийнхүү өдрийн цагаар Украинд томоохон цохилт өгөөд байна.

Киев хотын дарга Виталий Кличко өнөөдрийн халдлагыг 2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших нийслэлийг онилсон хамгийн хүнд халдлагуудын нэг гэж тодорхойлов.

Хотын гол хүүхдийн эмнэлгийн ойролцоох барилга цохилтод өртөх үеэр эмнэлгийн цонхнууд нь хагарч, хавтангууд нь нуржээ. Балмагдсан эцэг эхчүүд хүүхдүүдээ тэврэн эмнэлгийн гадаа зогсож байгаа нь хэвлэлийн дуранд өртсөн байна.

Орон нутгийн болон бүс нутгийн эрх баригчид Киев, Кривой Рог, Днепр, Покровск, Краматароск болон бусад хотод аж үйлдвэрийн байгууламж, дэд бүтэц, орон сууц, худалдааны барилгууд эвдэрсэн гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Киев, #УКраин, #Хүүхдийн эмнэлэг, #Оросын пуужингийн цохилт,