МҮОХ-ны ажлын баг Завхан аймагт ажиллаж, олимпын боловсролын сургалт зохион байгуулан, орон нутгийн спортын хөгжил болон олимпын түүхэн өвийг сурталчилжээ.
Ажлын багт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Соёл, өв уламжлалын комиссын дарга, гавьяат хуульч Д.Энхтөр, Тамирчдын комиссын дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Хянан шалгах зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын албаныхан ажиллав.

МҮОХ болон Завхан аймгийн “Берлин” Олимпын зөвлөл хамтран зохион байгуулсан спортын удирдах ажилтны сургалтад 10 гаруй сумын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар оролцлоо.
Сургалтаар олимпын хөдөлгөөний түүх, өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлага, МҮОХ-ны үйл ажиллагаа, олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр, бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанарын онол, практикийн мэдлэгийг олгосон байна. Оролцогчид сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан сертификат гардан авсан байна.
Энэхүү сургалт нь олимпын боловсролоор дамжуулан хүүхэд, залуучуудад шилдэг чанар, хүндлэл, нөхөрлөлийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, багш, дасгалжуулагчдын мэргэжлийн мэдлэг, арга зүйг сайжруулах зорилготой юм.
Ажлын баг Улиастай сумын Чандмань Эрдэнэ сургуулийн олимпын танхимын үйл ажиллагаатай танилцаж, “Бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанар” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулсан бол Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн спортын секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой биечлэн танилцлаа.
1968 онд байгуулагдсан Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль өдгөө 1500 гаруй суралцагч, 163 багш, ажилтантай. Тус сургуульд жүдо, чөлөөт бөх, самбо, волейбол, сагсан бөмбөгийн секц, дугуйлан тогтмол хичээллэдэг бөгөөд олимпын үзэл санаа, бие бялдрын зөв хүмүүжлийг хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилгоор олимпын танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллаж байна.
Мөн “Спортын алдартан – Бидний бахархал” уулзалтыг зохион байгуулж, Завхан аймгийн удирдлагууд, спортын салбарын төлөөлөл, тамирчидтай уулзан, орон нутагт хэрэгжүүлж буй спортын бодлого, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Түүнчлэн Монголын олимпын хөдөлгөөний түүхэн өвийг хадгалан хамгаалах, орон нутгийн музейн сан хөмрөгийг баяжуулсан онцлох үйл явдал энэ үеэр боллоо. Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 1977 онд Олон улсын Олимпын хорооны гишүүнээр сонгогдсон, Монголын олимпын хөдөлгөөний хөгжилд олон жил хувь нэмэр оруулсан Шагдаржавын Магваны нэрэмжит буланд МҮОХ-ны дурсгалын зүйлсийг Соёл, өв уламжлалын комиссын дарга Д.Энхтөр гардуулан өглөө.

Олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа “Лондон-2012” зуны олимпын наадамд оролцохдоо ашиглаж байсан спортын гар буугаа Завхан аймгийн Алдартны музейн сан хөмрөгт дурсгал болгон хандивлав.
Эдгээр дурсгал нь Монголын олимпын хөдөлгөөний түүх, тамирчдын амжилт, хөдөлмөр зүтгэлийг биет баримтаар хадгалан үлдээх, хүүхэд, залуучуудад спортын алдартнуудаараа бахархах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МҮОХ-ны ажлын багийн орон нутагт хэрэгжүүлсэн эдгээр үйл ажиллагаа нь олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, спортын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургуулийн спортын орчныг сайжруулах, олимпын өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэж байгааг аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

#ЗАВХАН, #Олимпын өв,