ОЛИМП: ОУХМ Т.Тулга маргааш дагаж барилдахаар боллоо

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-
Токиогийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга 1/8 шигшээд 2018 оны дэлхийн аварга Японы Такүто Отогүротой хүч үзэж 6:3-гаар ялагдсан юм. Харин Японы Такүто Отогүро шөвгийн дөрөвт Оросын бөхийг ялснаар Т.Тулга маргааш дагаж барилдахаар боллоо.
Тэрээр маргааш 17:45 цагаас дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Измайл Музукаевтай барилдана. Хэрэв ялбал хүрэл медалийн төлөө Европ болон дэлхийн аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой барилдана.

Хариулах