Төрөлт буурснаас үүдэн бага сургуулийн нэг ангид ногдох сурагчдын дундаж тоо 10 жилийн дараа гэхэд нэг оронтой тоонд орж магадгүй байгааг Өмнөд Солонгосын багш нарын бүлэг анхааруулав.
“Сайн багш” хөдөлгөөн нь өнгөрсөн оны зургадугаар сард Солонгосын Статистикийн газраас гаргасан сургуулийн насны хүн амын тоон мэдээлэлд үндэслэн энэ тооцоог гаргаж, төрөлтийн түвшин болон боловсролын шинэчлэлийн асуудлаарх форумын үеэр танилцуулжээ.
Тус байгууллагын үзэж байгаагаар хамгийн муу тохиолдолд нэг ангид ногдох бага ангийн сурагчдын дундаж тоо одоогийн 21.1-ээс 2033 онд 9.3, 2034 онд 8.8, 2060 онд 5.5, 2070 онд 2.7 болж буурч магадгүй байгаа аж.
“Сурагчдын тоо хэтэрхий хурдан буурч байна. Энэ нь удаан хугацааны туршид сурагчдад зориулж бүтээн байгуулсан бүх системийг нэг дор нуран унагаж болзошгүй” гэж тус бүлэглэл анхааруулаад, сурагчдын тоо буурч байгаатай тэмцэхийг эрх баригчдад уриалсан байна.
Өмнөд Солонгос улс төрөлтийн түвшингээрээ дэлхийд сүүл мушгидаг бөгөөд жилээс жилд доод амжилт нь эвдэгдэж, буурсаар байгаа.
2022 онд тус улсын төрөлтийн түвшин 0.78 байсан бол 2023 онд 0.72 болж буурсан байна. Гэтэл хүн амын өсөлтийг тогтвортой хадгалахын тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай гэж үздэг.
Хэрэв энэ хандлага үргэлжилбэл 2100 он гэхэд Солонгосын хүн ам хоёр дахин буурна гэж мэргэжилтнүүд тооцоолдог.
Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Төрөлт, #хүн амын бууралт,