Ням гарагт Үнэн алдартны хамгийн чухал баяруудын нэгийн үеэр зэвсэгт этгээдүүд Оросын Хойд Кавказын бүс нутагт оршдог Дагестаны Дербент болон Махачкала хотын Үнэн алдартны сүмд халдаж, хэд хэдэн хүний аминд халдсан хэрэг гарсан.
Дагестан нь саяхныг хүртэл хөрш Чечений нөлөөгөөр хэт даврагч үзлийн голомт байсан ч сүүлийн жилүүдэд Оросын аюулгүй байдлын хүчин зэвсэгт босогчдын эсрэг тэмцэлд ялалт байгуулж байгаа.
Гэсэн хэдий ч исламистуудын дайралт зогсоогүй. Дагестан дахь халдлагууд, тэр дундаа 2018 онд Кизляр хотын сүмийн гадаа болсон буудалцааны хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээж байв.
Тиймээс ням гарагийг халдлагыг Исламын хэт даврагч үзэлтэй холбох бүрэн үндэслэлтэй юм.
Гэвч Оросын парламентын гишүүн Абдулхаким Гаджиев ням гарагт болсон халдлагыг Украин болон НАТО-ийн орнуудын тагнуулын алба зохион байгуулсан байж магадгүй гэж таамаглаж байгаагаа Оросын төрийн телевизэд ярьсан байна.
Тэрбээр өөрийн таамгаа батлах ямар ч нотлох баримт дурдаагүй байна.
Кремлийг дэмжигч “Комсомольская правда” мөн Дагестанд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ “барууныхан хамтарч” Оросын эсрэг “хоёр дахь фронт нээх” гэж оролдсон хэмээн буруутгажээ. Үргэлжлүүлэн “Энэ бүс нутагт эмх замбараагүй байдал үүсэхэд Их Британийн тагнуулын алба чих тавьдаг уламжлалтай” гэж бичсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Москвагийн ойролцоох “Crocus City Hall”-д болсон халдлагад Орос мөн ижил хариу үйлдэл үзүүлсэн. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө хүлээгээд, халдлагын үеийн бичлэгийг цацсан ч Оросын эрх баригчид Киев болон барууны орнуудыг буруутгаж байв.

Хэдэн өдрийн дараа Ерөнхийлөгч Владимир Путин “Орос улс исламын фундаменталистуудын террорист халдлагын бай болох боломжгүй. Бид шашин хоорондын эв найрамдал, шашин болон үндэстэн хоорондын эв нэгдлийн хосгүй жишээг харуулж буй орон юм” хэмээн мэдэгдсэн байдаг.
Оросын эрх баригчид хөрш рүүгээ довтолж эхэлснээс хойш ард түмэндээ тэдэнд тулгарч буй хамгийн том аюул бол Украин болон барууны орнууд гэж итгүүлэхээр хичээж ирсэн.
Энэ ч утгаараа шашны хэт даврагч үзлээс үүдэлтэй хэргүүдэд Украин болон барууны хамтын нийгэмлэгийг идэвхтэй буруутгаж байна гэж шинжээчид үздэг.
Гэхдээ Орост хүн бүр эрх баригчдын зохиосон худал хуурмагт итгэдэггүй.
Оросын нэрт сенатор Дмитрий Рогозин олон нийтийн сүлжээнд “Хэрэв бид үндэсний болон шашны үл тэвчих үзэлтэй холбоотой террорист халдлага бүрийг Украин, НАТО-ийн явуулга гэж буруутгавал энэ нь биднийг илүү том асуудал руу хөтөлнө” гэж анхааруулжээ.
Рогозин нь барууны эсрэг үзэлтэй гэдгээрээ алдартай. Гэхдээ автоматаар Киев болон барууны орнуудыг буруутгах нь Орост ямар ч ашиггүй гэдгийг тэр ч гэсэн ойлгож байгаа бололтой.
Эх сурвалж: BBC

#ОРос, #Дагестан, #шашны хурцадмал байдал,